Д.Ангараг: Сумын залуусыг мэргэшүүлэх нь тэдэнд олгож буй бизнесийн боломж юм
Уул уурхай, газар тариалангийн салбарын ханган нийлүүлэгч, үндэсний “Новел” групп Завхан аймгийн Тосонцэнгэл сумтай орон нутгийн залуусыг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах тухай Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Новел” группийн Ерөнхий захирал Д.Ангараг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Л.Одонтуяа нар өнөөдөр гарын үсэг зурсан юм.
Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтын ажиллагаа нь манай суманд өнгөрсөн хавар болсон “Тосонцэнгэл сумын хөгжлийн гарц-2024” форум уулзалтаас эхтэй гэж хэлж болно хэмээн Засаг дарга Л.Одонтуяа энэ үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Тэрээр, “Манай сум 10 мянга гаруй хүн амтай, Монголын томоохон сумын нэг, залуучууд олонтой. Тэднийг мэргэжилтэй ажилчин болгож ажлын байраар хангах эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ оны эцэст манай суманд 18 МВт-ын хүчин чадалтай ДЦС ашиглалтад оруулах юм. Одоо бүтээн байгуулалтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хүнд машин механизмын жолоочоос эхлээд дэд бүтцийн бусад ажилд ажилтан, ажилчид их хэрэгтэй болно. Үүнийг тооцсон ч бид залуучуудыг сургаж, мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах нэн шаардлагатай байгаа. Иймээс манай сумын залуучуудыг сургах санал тавьсан “Новел” групптэй хамтран ажиллахаар болсондоо нэн баяртай байна” хэмээн санамж бичиг байгуулах ёслолын үеэр хэлсэн юм.
Санамж бичгийг байгуулснаар Тосонцэнгэл сумаас сургалтад хамруулах залуучуудын тоог гаргаж, эхний ээлжийн хүмүүсийг нийслэлд авчран сургах боломжтой болж байгаа ажээ.
Харин энэ үеэр “Новел” группийн ерөнхий захирал Д.Ангараг, “Энэ нь манай групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй ажил гэхээс илүүтэй, энэхүү хамтын ажиллагаагаараа сум, орон нутгийн залуучуудад бизнесийн бодит боломж олгохыг зорьсон” гэдгийг тодотгож байв.
Яагаад Тосонцэнгэл сумыг сонгож хамтран ажиллах болсон тухайд нь түүнээс тодруулахад, “Тосонцэнгэл сум нь нэгд, хүн ам олонтой, хоёрт, баруун бүсийн гол зангилаа байршилтай, цаашид бүсийн ложистикийн төв болох ирээдүйтэй газар юм. Бусад аймагт ч, ялангуяа уул уурхайн бүс нутагт боловсон хүчин, ажиллах хүч дутагдаж байна. Гэтэл залуусыг сургаж, ажилтай болгох боломж бусад аймаг, суманд байна. Үүнийг бид олж харснаар Тосонцэнгэл сумаас үйл ажиллагаагаа эхлүүлж буй юм. Энд бид бизнесийнхээ чиглэлээр уул уурхайгаас гадна баруун аймгуудыг хангах Өндөгний аж ахуйн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Орон нутгийн залуучуудыг мэргэшүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэн ажлын байраар хангах бидний хамтын ажиллагаа бусад сум, аймагт жишээ болно гэдэгт найдаж байна” хэмээн Санамж бичгийн ач холбогдлыг дүгнэн хэлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: "МОНЦАМЭ" АГЕНТЛАГ
Сэтгэгдэл
zkpvlprlyf [185.220.101.42] 2024-11-14 06:34:07
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
dwkcikdvrp [185.220.101.42] 2024-11-14 06:34:04
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
vyycyubneu [195.47.238.83] 2024-11-09 23:39:32
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ukcjojiqha [195.47.238.83] 2024-11-09 23:39:31
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
slpydcsuxd [192.42.116.173] 2024-11-08 04:54:59
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
ybpqtxswjs [192.42.116.173] 2024-11-08 04:54:54
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?