Оросын стратегийн сургуулилалтад Хятад улс оролцоно
Оросын зэвсэгт хүчний команд-штабын "Далай-2024" сургуулилалтад Хятад улс оролцоно гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлжээ.
“ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот болон Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд тав дахь удаагаа хамтарсан эргүүл хийнэ” гэж мэдээлэлд дурдсан байна.
Үүнээс гадна Оросын арми энэ сард Япон тэнгис, Агнуурын тэнгисийн бүс, агаарын орон зайд Хятадын талын зохион байгуулах “Умард. Хамтын ажиллагаа-2024” сургуулилалтад Тэнгисийн цэргийн флот болон Сансрын хүчний цэргийн алба хаагчдаа илгээх ажээ.
“Эдгээр сургуулилалт нь Хятад, Оросын Зэвсэгт хүчнүүд хоорондын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аюулгүй байдалд учирч буй аюул заналд хамтран хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах зорилготой” гэж Хятадын Батлан хамгаалах яам онцлон тэмдэглэсэн байна.
Тус хоёр улс далай тэнгист болон агаарын орон зайд хамтарсан эргүүлийг тогтмол явуулдаг.
Өнгөрсөн онд хоёр тал иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ мэдэгдсэн. Хятадын Батлан хамгаалах яамнаас онцлон тэмдэглэснээр, ХАЧА Оросын армитай стратегийн уялдаа холбоо, харилцаа холбоогоо цаашид бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, бүс нутаг, олон улсын аюулгүй байдлыг хамтдаа хангахад бэлэн байна.
montsame.mn
Сэтгэгдэл
Хамгийн чухал мэдээгээ тавихгүй яасан юмб? [66.181.160.74] 2024-09-11 10:44:12
Путин хэлэхдээ энэ сургуулилтыг 15 улсын ажиглагч үзэж сурч байгаа гэсэн. Бодвол Монголоос ажиглагч байх ёстой. учир нь үүнд Монголын 2-ын 2 хөрш оролцож байгаа. Тийм үү? Манай ажиглагчид оролцож байгаа тухай дээрх мэдээнд бичихгүй ЯАГААД байгаа юм бэ? Энэ л монголчуудын хувьд хамгийн чухал мэдээ биздээ?