Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ нэмэгджээ

Aдмин / Эдийн засаг

Манай улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (30.4 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.9 их наяд төгрөгт хүрч, 4.3 (29.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 17.3 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн ророо мэдээлэв.

Татварын орлого оны эхний 8 сард 17.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.1(29.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.2 (57.3 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 823.7 (28.1 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 474.1(19.8 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 209.4 (22.4 хувь) тэрбум, онцгой албан татвар 196.5 (37.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.

Мөн хугацаанд татварын орлогын 33.6 хувийг орлогын, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 16.1 хувийг нийгмийн даатгалын, 6.5 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 18.5 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ дээрх хугацаанд 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (35.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлага нэмэгдэхэд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (95.8 хувь) их наяд, хөрөнгийн зардал 969.3 (40.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Оны эхний 8 сарын байдлаар зардалд урсгал шилжүүлэг 40.6, бараа үйлчилгээний зардал 31.6, хөрөнгийн зардал 19.7, хүүгийн зардал 5.3, татаас 2.8 хувийг эзэлжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.