Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт этгээдэд 14 жилийн ял оноожээ
Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар яллагдагч “Д”-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны долоодугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна. Яллагдагч “Д”-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан аж.
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.194] 2024-10-18 09:06:56
Яг зөв шийдвэр байна. Төрийн болон хувийн байгууллагууд доторх нууц хэлбэртэй оршин буй ажлын байрны бэлгийн дарамтыг эрчимтэй шалгаж илрүүлэхгүй бол улам газар авах шинжтэй болоод байгаа шүү.