ШҮҮХ ХУРАЛ: "Бэлтэс Мөрөн" ХХК-ийн удирдлагуудад 2-12 жилийн ял оноов
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр (2024.11.14) "Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн З дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох 2238000491078 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Дагвадоржийн Цэнгэнбаяр, Чадраагийн Очир нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Чадраагийн Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ганбаатарын Нямдэлгэр, Сандагдоржийн Ганбаатар, Ренчингийн Бузмаа, Ганбаатарын Нямдалай, Ганбаатарын Пүрэвсүрэн, Нямаагийн Уяабор нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж байнга тогтвортой үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Болдбаатарын Мэндсайханыг шүүгдэгч Г.Пүрэвсүрэнтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлснээр, дээрх зүйл хэсэгт зааснаар
шүүгдэгч Г.Нямдэлгэрийн нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч С.Ганбаатарын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Р.Бузмаагийн нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Н.Уяаборын нийт эдлэх ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Пүрэвсүрэнгийн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г.Нямдалайгийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Ч.Очирын нийт эдлэх ялыг 5 / тав/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Д.Цэнгэнбаярын нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар
шүүгдэгч Б.Мэндсайханы нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, шүүгдэгч Б.Мэндсайханд оногдуулсан 2 жилийн хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
Хохирлын хувьд:
шүүгдэгч Д.Цэнгэнбаяраас 2.666.998.000 төгрөгийг,
шүүгдэгч Ч.Очироос 1.440.451.936.31 төгрөгийг,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор нараас тус бүр 5.635.311.015.01 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсан нэр бүхий 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
хавсралтад нэр дурдсан нэр бүхий 1744 иргэний хариуцагч нараас 7.183.957.050 төгрөгийг гаргуулж нэр бүхий хавсралтад дурдсан 2606 хохирогч нарт хувь тэнцүүлэн,
шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Д.Цэнгэнбаяр, Ч.Очир нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар 58.389.215 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Цагдаагийн Ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл