УИХ-ын дөрвөн Байнгын хороо хуралдаж, төсөв хэлэлцэх дэгийн тухай асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дөрвөн Байнгын хороо өнөөдөр (2024.11.27) хуралдана. Тухайлбал, Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар хориг тавьсан төсвийн хуулийг хэлэлцэх дэгийг хэлэлцэх юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэхээр төлөл
Ёс зүй, дэгийн байнгын хороо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг
Төрийн байгуулалтын байнгын хороо
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай/
-Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
-Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
-Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
Нийгмийн бодлогын байнгын хороо
Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл