ТОЙМ: “Банталт”-тай, баривчилгаатай долоо хоног
Монгол Улсад өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт цөөнгүй сонин, содон үйл явдлууд өрнө. Хамгийн хачирхалтайгас нь онцолбол, нэгдүгээрт, 126 гишүүнтэй болж бүл нэмсэн УИХ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар шинээр төсөв өргөн барихаар болсон явдал байв.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр мөрдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй.
Тус хуульд заасан цаглабрын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан.
2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Анхнаасаа хэт өндөр тэлэлттэй төсөв улс орны амьдралд маш хүнд тусахыг гадна, дотнын байгууллагууд анхааруулаад байхад кноп ажиллахгүй нэрээр гараа өргөн байж яаравчлан баталснаа хүчингүй болгон “бантаж”, аргаа барах шаардлагагүй байсныг салбарын мэргэжилтнүүд хэлж буй юм.
Олны анхаарлыг татсан дараагийн асуудал бол Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ - ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “яаралтай” горимоор хэлэлцүүлэхээр оруулсан явдал.
Улсын төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хоёр дахь заалтад “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улсын төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн байдаг.
Намууд дотоод зохион байгуулалттай холбоотой, улмаар төрөөс санхүүжилт авах эсэхтэй холбоотой хуульд заасан шалгуурыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, намууд дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэх үүргээ 2025.02.01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол намууд төрөөс санхүүжилт авах эрхгүй болох үр дагавартай.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн өөрчлөлтийн төсөл ердөө дээрх заалтад заасан хугацааг 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл буюу хоёр жил зургаан сараар хойшлуулах зорилготой байв.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус 2023.07.07-ны өдөр баталсан. Энэ хуулиуд нь 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Ардчилсан нам Улс төрийн намын тухай хуулийг мөрдөх хугацааг хойшлуулахыг эсэргүүцсэн юм.
Хуулийг ийнхүү шинэчлэн батлахдаа намуудын ил тод байдал, жендерийн эрх тэгш байдал, дотоод ардчилал зэрэгтэй холбоотой тодорхой шалгуурууд заасан төдийгүй эдгээрийг хангаагүй бол намууд төрөөс санхүүжилт авах боломжгүй болох үр дагавартай байхаар хуульчилсан.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно” хэмээн зааж, нам төрөөс санхүүжилт авахын тулд хангах саналын босгыг тодорхой тусгаж өгсөн.
Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл, Үнэн ба зөв нам тус тус намдаа төрөөс санхүүжилт авах боломжтой болсон. Үүнд гол учир байгаа юм.
Хуулийн 27.5-д зааснаар жил бүр төрөөс авах санхүүжилтийн тухайд, МАН 2.1 тэрбум, АН 1.5 тэрбум, ХҮН нам 516.6 сая, ИЗНН 206.1 сая, Үндэсний эвсэл 206.1 сая, Үнэн ба зөв нам 75.8 сая төгрөг тус тус авна.
Нэмж өгүүлэхэд, Ерөнхий сайд энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх эрх хэмжээгүй юм.
Энэ долоо хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгууль олны анхаарлын төвд байв. Тус танхимын ээлжит бус XXII дугаар их хурал арваннэгдүгээр сарын 28-нд болж, энэхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг Авлигатай Тэмцэх Газраас цагдан хорьсныг улс төрийн нөлөөтэй баривчилгаа хэмээн ажиглагчид дүгнэж байв.
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Ерөнхийлөгчийг нөхөн сонгож, шинэ Ерөнхийлөгчөөр “Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Төр-Одыг сонгосон.
Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан ойрын хүн нь тул улс төрчид болон бизнесийн хүрээнийхэн “хоёрдугаар хүн”-ий оролцоотой бөгөөд улс төр бизнест хутгалддаг байдал цааш тасрахгүй нь гэсэн дүгнэлттэй хоцорч буйгаа илэрхийлсэн юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2024-12-02 14:50:00
Онигоо
У. Ням [202.131.233.11] 2024-12-02 14:20:17
Анх удаа улсын төсвөө баталж чадаагүй УИХ-боллоо, ойлгомжтой бараг тарах нь дээр байхаа
Зочин [202.126.88.216] 2024-12-02 14:06:13
Намуудад ард түмний татварын мөнгө өгдөг буруу эргүүлж тэр мөнгө таарааж сонгуульд ялалт байгуулж байна
Иргэн [202.9.46.224] 2024-12-02 10:33:43
Төсөв хэлэлцэх үеэр ЕС нь эзгүй ч байх шиг. Үндсэн ажил нь юм бгз дэ? ИХ дарга нь ёстой үнэхээр чадваргүй сул юмаа.. Хууль дүрмээ ч ойлгодог юмуу ?Дандаа хуулиас дээгүүр ярьж бх юм. Ядаж өөртөө хамаатай хуулиудыг эхлээд өөрөө ягштал уншиж ойлгож, мэдэж аваачээ!!!
Зочин [202.9.40.90] 2024-12-02 10:02:49
Гадаад томилолт гэж тэрбум2-аар мөнгө зрээл гадлаад орноор үр ашиггүй зугаацаад иржх юм. 1990 оноос л улсын төсвөөр үй олноороо тухшлага ёудлах гэрээр тэнэоээ үр дүн юу ч алга! Улс орон хөгжлөггүй, хулгайч нар олширч, ард түмэн ядуурсаар, ажиллах хүч нь эх орноосоо дүрвэсээр!
Зочин [202.9.41.69] 2024-12-02 08:27:25
Бодит байдлаар төсөв хийх талаар санал зөрөлдөж маргалдаж хугацаандаа шахагдаж бгаа бол одоо яая гэхсэнж. Гэтэл үрэлгэн, эдийн засгийн тооцоо муутай төсөв батлуулж аваад янз бүрийн ашиг хонжоо, цавчаа хийхийн төлөө энгэж хойшлогдож гарц хайж байдаг овоо завхарсан юм болж байна даа. Их хурлыг ийм үйлдэл гаргуулахгүйн төлөө гишүүдийн тоог нэмсэн гэж иргэд хууртагдсан болж таарч бна уу!?
Иргэн [66.181.189.220] 2024-12-02 08:07:38
Нам нэрийн доор хэсэг хүмүүс нэгдээд төсвөөс мөнгө иддэг болсон нь туйлын буруу. Үүнийг даруй болих хэрэгтэй.
Ахмад [139.5.218.128] 2024-12-02 09:35:55
ЧГ ЯГ ҮНЭН!
Зочин [103.212.116.31] 2024-12-02 08:10:56
Ард иргэд маань бүгдээрээ нам байгуулж мөнгө авах юмсан
Иргэн [103.168.34.58] 2024-12-02 00:20:22
Намууд гишүүдийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж болоод байгаа биздээ
Иргэн [202.126.90.193] 2024-12-01 23:58:50
Намд олгодог мөнгөө болиоч дээ, хуулиндаа өөрчлөлт оруул, намуудад төрөөс мөнгө өгөх нь буруу
Ахмад [139.5.218.128] 2024-12-02 09:38:15
НАМУУД ТӨХӨӨС САНХҮҮЖИХ НЬ ҮНЭНДЭЭ УТГАГҮЙ МЭТ САНАГДАЖ БАЙНА.ТЭР САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН ЗАРЦУУЛСАН ИЛ ТОД ТАЙЛАН АЛГА ТУЛ МАШ ХАЙНГА ҮЙЛДЭЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.ТАНТАЙ САНАЛ НЭГ!
Баагий [43.242.243.194] 2024-12-01 20:48:47
Нам нэртэй хулгайчууд хулгайлсан мөнгөөрөө намаа санхүүжилт хийгээрэй юун мөнгө авах бидний татварын мөнгийг ард иргэдээ сайхан амьдруулах гэж авдаггүй юм уу.
Зочин [103.57.92.230] 2024-12-01 17:13:53
Бандаг лавдаж эхэлсэн,бантан хутгаж орлтод,тэмбүү ярьж попоооод өнгарав.
Зочин [45.117.35.15] 2024-12-01 16:47:17
Тэнэгүүдээр бүхдсэн УИХ тарвал таарна
Зочин [103.212.116.229] 2024-12-01 22:12:09
Ok.ok. YIJ tar tar tar
ЗОЧИН [202.9.46.37] 2024-12-01 16:21:05
ЗАСАГ ТӨР МААНЬ ИИМ АРЧААГҮИ БОЛЧИХ ГЭЖ ДЭЭ ГИШҮҮДИИН ИХЭНХ НЬ БИДНИИ ТАТВАРИН МӨНГӨӨР ХАЛУУН АРШААНД ОРООД СҮШИ ИДЭЭД Л ГАДААДАД УАВЖ БАИХИИН
Зочин [116.178.122.6] 2024-12-01 16:19:32
Заваан жонхуунуудыг зайлуулахсан
Зочин [103.212.116.229] 2024-12-01 22:27:13
Yg unen. HYRELSUH I. Ogtsor Naad hykgaichyydaasaa toroos irsen mongiig avav G eeazar zaesanHurelbaatar.iig baruvchilj horongiig ni hyraaj tord tyshaa. Ylsiin horongoond izrsen bysad nohdiig Ch bas baruvchilj yls eh orni. Orig toloich. Hurwlsuhee. Erhee edlewch hylfaichdaaa uymdaa aigaad bnaa
Зочин [223.187.153.118] 2024-12-01 14:20:57
Хүкийг огцруул
Зочин [66.181.181.63] 2024-12-01 12:53:48
төсвийг улс орны эрх ашигт нийцээгүй алдагдалтай гэж ерөнхийлөгч дүгнэсэн тул эдийн засагийн сангийн сайдууд огцор яамдаа шинэчил