Х.Нямбаатар: Автомашин, авто замын татварыг нэмэгдүүлснээр түгжрэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ

Aдмин / Улстөр

НИТХ-ын ээлжит бус II хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсөв, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг танилцуулж, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөлөөг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдийн долдугаар тогтоолоор авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан, цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг 0 хувь байхаар тогтоож, бусад авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хувьд 2010 оноос хойш татварын хувь хэмжээнд ямар нэг өөрчлөлт оруулаагүй 14 жил болсон байна. Мөн тухайн өдрийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн автозам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000см3-с дээш суудлын автомашины зам ашиглалтын төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бусад тээврийн хэрэгслийн хувьд төлбөрийн хэмжээг 2013 оноос хойш ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах өргөтгөн шинэчлэх, түгжрэлийг бууруулах авто замын арчлалт, урсгал засвар техник технологийг шинэчлэхэд зарцуулах, нийслэлийн замын сангийн засварын эх үүсвэр нэмэгдэж, авто замын ачаалал түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор нийслэлийн замын сангийн орлого эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа" гэлээ.

Улмаар маргааш нийслэл дэх АН, МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа буюу 12 дугаар сарын 4-нд ээлжит бус II хуралдааныг хийхээр товлосноор завсарлалаа.


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.130] 2024-12-02 16:36:36

Төр оршихуй татвар оршино.Монгол улс хоёр төртэй болсон юм уу. УИХ нийслэл татвар ноогдуулах эрхийг цуцалж, хориглоххужль батлах хэрэгтэй

ёыёыёычы [112.72.10.230] 2024-12-02 15:03:18

май салаавч, лалар аа, Түгжрэлийг бууруулахад чиний ухаан чинь хүрэхгүй

Зочин [103.212.118.151] 2024-12-02 14:42:21

Ih yavdagaas n ih baga yavdagaas baga tatvar avch baij l tygjrel buurnaa. Bygdengees n adilhan tatvar avaad baihaar bygd l bainga yavahiig bodno shde

Зочин [202.179.26.145] 2024-12-02 14:32:31

Эхлээд хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах хэрэгтэй. Дараа нь нэмэгдэж орсон орлогын зардлаа маш тодорхой төлөвлөж шилнээр тайлагна

Зочин [202.131.225.53] 2024-12-02 14:27:10

potencial ni hurku getsuu ch yumoo doo

Зочин [202.179.2.18] 2024-12-02 14:59:48

Chinii bas potencial chin hursengui ee (POTENTIAL)

энэ төлөг тэнэг [66.181.182.157] 2024-12-02 14:37:28

энэ мал сэтгэлгээтэй хог зайлаасай. машины татвар нэмсэнээр машин цөөрөхгүй, зам өргөсөхгүй, өөр юм бод төлөгөө

zochin [103.212.163.213] 2024-12-02 14:18:51

buruu bodood bnaa tatvar nemeed xezee ch tugjrel arilaxgui tsag xygatsaa xaruulnaa teneg teneg shiidber gargaxaa zogsoono uu

У. Ням [202.131.233.11] 2024-12-02 14:17:51

Татварын мөнгө нэмэгдлээ гээд та нарын кармаалуу ордог болохоор л харуусал төрөөд бна, товчоодоор, автоачлага, зогсоолын төлбөрүүд хаашаа ороод байнаа ил тод мэдээлмээр байна

Зочин [66.181.167.77] 2024-12-02 13:59:55

Эхлээд өмнөх онуудын татвар торгуулиа цуглуулаад авчих Татвараа төлж чадахгүй болохоор машин цөөрнө гэдэг өөрөө итгэхгүй гэнэн мөрөөдөлөөсөө сал. Татвараа төлдөг нь ч төлдөггүй нь ч ялгаагүй хөдөлгөөнд оролцож байгаа шудрана явдал уу. Татвар хураамж ийм бага байхад төлдөггүй 430 000 машин нэмэхээр төлнө гэж юу байхав.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.