ТӨСӨВ: Дуулиант 18.3 тэрбум, сайдуудын багцаас эхлээд танана
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр (2024.12.03) УИХ-ын МАН-ын бүлэгт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат АН-ын бүлэгт 2025 оны төсвийн төслийн танилцуулгыг хийсэн.
Засгийн газар өнөөдөр (2024.12.03) 14.00 цагт хуралдаж, 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсад зохиогдож буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд оролцож буй тул энэхүү хуралдаанд цахимаар оролцохоор болжээ.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор төсвийн зарлагыг 1.9-2.4 их наядаар бууруулах шаардлага үүссэн.
УИХ дахь МАН-ын бүлэг иргэдэд олгодог цалин, хүүхдийн мөнгийг хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан тул ирэх жил төрийн албан хаагчдын цалингийн зургаан хувийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгө тэтгэмжийг хэвээр олгох юм байна.
Сангийн сайдын танилцуулснаар, төсвийг 833 тэрбумаар, гадаад зээлийн ашиглалтыг 211.6 тэрбумаар, нийт 1.4 гаруй их наяд төгрөгөөр буулгахаар тооцжээ. Төсвийн тэнцлийн өөрчлөлтөөр тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.9 их наядаар, суурь тэнцлийг 1.7 их наядаар нэмэхээр болсон байна.
Төсвийн орлогыг 0.5 их наядаар, урсгал зардлыг 1.4 их наядаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 0.8 их наядаар, гадаад зээлийг ашиглалтыг 0.2 их наядаар хасаар тооцжээ.
Сангийн сайд УИХ дахь намын бүлгийн гишүүдэд урсгал зардлаас 1.4 их наяд, хөрөнгийн зардлаас 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтад 0.2 их наяд гэх мэт нийт 2.4 их наяд төгрөг хасах саналыг танилцуулсан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга нар сайдуудтай нэг бүрчлэн уулзаж, төсвийн талаарх асуудлуудаа нэг мөр болгож байгаа аж. Эхний ээлжид шинээр авах тавилга, шинэ хөрөнгө оруулалтуудыг хасч, сайд нарын багц тус бүрийг 10-20 хувиар танах бололтой.
Орон нутгийн төсвийг багасгах бөгөөд аймгуудын орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг мөнгөн дүнгийн 10-20 хувийг танахаар төлөвлөсөн байна. Мөн Ч.Номин сайдын “дуулиант 18.3 тэрбум төгрөг”-ийн ваучераас гадна ирэх онд хуулиар бий болох байсан шинэ орон тоонуудыг хойшлуулахаар төлөвлөж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Дандар [66.181.160.30] 2024-12-04 21:43:05
Өвлийн хүйтэнд ард түмэн даарч байна. Ажилгүй, орлогогүй хоол муутай хэцүү байна шүү дээ. Түлээгээ авч чадахгүй, токны мөнгөө ч төлж дийлэхгүй байна. Ийм цагт төсөвөө танаж багасгах нь мэргэн төрийн түшээдийн хийх ажил шүү. Татвар төлөгч иргэд, ААН-ээс дээрэмдэх нь холгүй, шүүх цагдаагаар далайлгаж байж өндөр татвар авдаг байж төсвийн мөнгийг маш үр ашигтай зарцуулмаар юм.
ХҮН [202.70.34.115] 2024-12-04 14:58:21
одоо орлогч сайд нараа гялс томилооч ээ, ажил хэцүүдлээ шүү
зочин [66.181.181.43] 2024-12-04 14:37:21
Нөгөө баялагийн сангийн хуримтлалд орох хүн бүрийн дансанд дахь мөнгө танагдана амархан байна да
Зочин [66.181.180.169] 2024-12-04 14:19:25
ийм төсөв хийж нүдний булай болж буй сангийн сайд, сая гавъяатын тэмдэг зүүлгээд данхалзаж буй төрийн нарийн бичгийн дарга гэгдэх хэнтийн бөгс долоогчийг даруй огцруул. юун гавъяат мавяат билээдээ
Зочин [202.131.241.13] 2024-12-04 13:49:18
Энэ олон яам шадар сайдуудыг танахад л хэдэн тэрбум төгрөг хэмнэгдэнэ
Зочин [202.131.241.13] 2024-12-04 13:47:51
Энэ Жавхлан өөрийгөө бас танавал яасан юм бэ. Ажлаа хийж чадахгүй ийм сангийн сайд хэрэг бн уу
Зочин [202.126.88.209] 2024-12-04 11:53:54
Төсвийн төслөөс өчүүхэн жаахан танаал аргалчих гээд байна уу. Тэгвэл үгүй шүү. Төсвийг алдагдалгүй батлуулж чадахгүй бол Сангийн сайд Жавхлан, Төрийн нарийн бичгийн дарга гээд байгаа ухааны нөхөр хоёрыг яаралтай огцруулах нь зүйтэй. Зүгээр л зөв төсөв хийх хэрэгтэй.
Батнасан [103.212.119.187] 2024-12-04 11:44:50
байгаль орчны, нийгмийн хамгааллын гэх мэт 10еаас доошгүй яамд түүний харьяа олон газрууд шинээр байгуулсан хяналтын газраа татан буулгаад төрийн албаа цөөл энд ажил хийж чадах хүн байхгүй. Бүгд авилгачдын гар хөлүүд юм хийх ямар ч мэдлэг чадваргүй золбингууд. Ажлаас нь халж шалгаад буруутайг хөдөлмөрийн колон руу ач. Ингээд монгол цэвэршинэ. Төсөв цэгцэрнэ