Л.Гантөмөр: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын намрын чуулганы Пүрэв гариг (2024.12.05)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр “Парламентаас тусдаа Засгийн бодлого гэж байхгүй. Засгийн газрын нэг жилийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг парламент баталсан. Баталсан төлөвлөгөөнд эдийн засаг 8 хувь өснө гээд байгаа.

Ард түмэн парламентыг сонгодог, тийм учраас цэцэн мэргэнээ шалгадаг газар парламент биш. Бодлого гарах ёстой. Парламентаас баталсан хөтөлбөрийг ажил хэрэг болгох нь ойлгомжтой.

Ирэх онд 8 хувийн өсөлтийг хийнэ. Энэ жилийн импорт асар идэвхжсэн. 2.9 тэрбум ам.долларын тоног төөхөрөмж орж ирсэн. Машин механизм орж ирсэн.

Уул уурхайн тоног төхөөрөмж гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нь тэр хэмжээний орлого орно гэсэн үг. Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана. Энэн дээр парламент нэг дуутай байх хэрэгтэй. Дарга нь цэргээ загнаж байгаа юм шиг байж болохгүй. Парламент Засагтайгаа хамт бодлогоо гаргаж байж үр дүнд хүрнэ.

Н.Учрал сайд төрийн өмчит компанийн шинэчлэлийн хөтөлбөр дээр яс сууж байгаа шүү. Ажлынхаа ард гарна гэдэгт итгэлтэй байна.

Дарга нарын тавиул гээд компанийн захирлуудыг халж чадахгүй, сольж чадахгүй юм байхгүй. УИХ -ын гишүүд араас нь чаргууцалдахгүй байхад бид бол ёс зүйтэй хариуцлагатай асуудлыг шийдэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хөрөнгө оруулалтын тухайд, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Үзэл баримтлал нь гарсан, энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа өргөн барина” гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.77] 2024-12-07 05:55:33

Чуулганы хуралдаан дээр ]төрийн ажлын А ч үгүй хирнээ хийрхэж попорсон гишүүдийн амыг аргагүй л сайдын зангарагаар таглаж байсан шүү. Амжилт хзсьё

Зочин [122.201.31.102] 2024-12-06 16:34:53

Мөнгөнөөс нь бага суугаарай даа

Зочин [122.201.31.102] 2024-12-06 16:33:57

Мөнгөнөөс нь бага суугаарай даа

Зочин [66.181.180.166] 2024-12-06 14:35:36

их л эрт сэтгэвүү дээ????


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.