“Баахан дарга нарын тавиул байгаа, баахан хулгай зэлгий байгаа, ухаж чадах уу”

Aдмин / Улстөр

УИХ-ын намрын чуулганы Пүрэв гариг (2024.12.05)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Парламент, Засгийн газар хоёр нэг юм гэж харж, УИХ руу хандаж болохгүй. Тусдаа явж байх ёстой засаглал. Алдагдалгүй төсөв гэж орилсоор оруулаад ирлээ. Улсынхаа эдийн засгийг хязгаарласан юм л оруулж ирлээ. Гайгүй байгаа дээрээ тэлээд авмаар байгаа юм.

Засгийн газрыг бага ч гэсэн улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалтын төсөв оруулж ирэх байх гэж найдсан алга.

Улсын хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр уялдах уу. Та нар эдийн засгийн өөлтийг 8 хувиар гаргасан байна лээ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл боломжгүй гэсэн. Төсвийн зарлага багасч байгаа юм чинь эдийн засгийн өсөлт доошоо явна.

Нэг том үзүүлэлт нь төсвийн зарлага. Яаж тооцоод 8 хувийн өсөлт гарна гэв. Хэт өөдрөг төсөөлөл юм биш үү. Зэсийг 7.4 мянган ам.доллараар, нүүрсийг нэг тонныг нь 129 ам.доллараар тооцсон байна. Орлого чинь хүрэх юм уу. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл орлого хүрэхгүй гэсэн.

Гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ. Зардалгүй төсвийг хөрөнгө оруулалтаар нөхнө. Н.Учрал сайд төрийн өмчит компаниуд дээр сүртэй гоё юм яриад байна. Баахан дарга нарын тавиул байгаа, баахан хулгай зэлгий байгаа, ухаж чадах уу” гэж хэлэв.

Э.ЭНХ


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2024-12-09 13:43:17

манжийн үе ирчихсэн байна даа. буруутан эби АН 13 зэргийг шүүж баал

зочин [195.88.142.26] 2024-12-07 15:32:22

33 тэхбум,боловсролын зээлийн сангаа яасан бэ сүгсэлзсэн хог минь

Зочин [203.91.115.37] 2024-12-08 12:49:51

Төрийн тогтолцооны гажуудлыг засаж байж л шудрага ёс хөгжил дэвшлийн тухай ярих боломжтой болно гэдгийг ойлгоосой!?!

Зочин [66.181.185.39] 2024-12-07 09:22:07

vnen helsen bna avikgach hulgaich nartaigaa sain temtseh heregtei bna bvgd tusviin hulgaichid shvv ter uul nvhelj hairtsag hiij hiimel daguul huurgunu gej tusgasan munguu bolio ternii orond ajliin bair bii bolgoh heregtei

Эрдэнэсүрэн [122.201.31.51] 2024-12-07 07:11:54

280тэрбум зээлээрээ орон сууцанд оруулаад ипотёк -оор мөнгөө босгоод төлөлт хийгээч юүн уул нүхлэх тэнд хэн очиж яаж төлөлт хийх хотод аюулгүй гүүрэн гарц хий түгжрэлийн саатал бараг 30-40%буурна засагт үнэн амьгүй албатуут байхымаа оюун ухаанаа уралдуулаач санаачлаач МОНГОЛ гүйлгээ ухаан дутуу байнаа буруу замаар будаа хувааж идээд үйлээ үзэж байна даа та бүхэн одоо бас ухарч сэтгээд зуух тараана ухна ишиг шингэжээ ухаанд чинь!!!!

Зочин [66.181.183.65] 2024-12-08 11:48:52

УЦБ [66.181.184.113] 2024-12-07 00:00:44

Богдхан уулыг нүхлэх ТЭЗҮ хийх 250.0 тэрбум ₮-г хасч өгнө үү. Улаанбаатарчууд, Монголчууд дэлхийн анхны дархан цаазат газрыг нүхлэхийг зөвшөөрөхгүй. Үр дүнд нь Мөнгө угаагаад л хэдэн боть цаас үлдэнэ.

Зочин [202.55.188.45] 2024-12-06 21:41:13

Хулгайчдын амидрал дээшлээд ард түмэн нь гуйлгачин, амьдаараа тамлуулж дууслаа шүү

Зочин [202.21.107.30] 2024-12-06 20:45:52

unen hellee

Зочин [202.9.46.107] 2024-12-06 18:26:02

Чухам үнэн. Хулгайч нар хулгайч нараар л бөгсөө мануулна шүү дээ. Тэд нар нь хөдлөхгүй. Үндсээр нь цэвэрлэхгүй л бол нэмэргүй.

gesheehuu [103.168.34.124] 2024-12-06 18:10:43

Hun n dutagdaltai bj bolno , gevch unen ym yrij bgaag demjih yostoi ! Uchiral bas tiim tsever amitan ym uu ? tuunii tuhai tumen medeh uu ? medehgui bol yrij uguh yostoi ym uu ! tiim hun n mun derged n suuj l bgaa shuu !

Зочин [202.126.88.188] 2024-12-07 00:54:04

Khamag bulikhagiin tumend delgeed bicheed uguu meddeg bol

Зочин [66.181.186.151] 2024-12-06 15:14:10

33 тэрбум ккккк

Зочин [66.181.188.19] 2024-12-06 14:11:28

Үнэн юм хэлэхээр хулгайч луйварчин болох, юу ч ярьж хэлэхгүй болохоор мэдлэг боловсрол муутай юу ч мэдэхгүй амьтан зайл гэнэ. Тэгээд яах ёстой вэ. Ком бичигчдээ.

И [122.201.31.38] 2024-12-06 13:54:00

Яам, агентлаг, ТӨК уудад бгаа тавиулууд хоорондоо ёи 2 гишүүнээр , би 3 гишүүнээр яриулж орсон гэж өрсөлдөж ярьдаг гээд бод. Тэгээд би гишүүнээр чриулёан юм чинь юм хийх ёсгүй гээд юу ч хийдэггүй. Энэ бол дээрх байгууллагуудад байгаа албан хаагчдын 60 - 80 %. ҮНЭН БАЙДАЛ ИЙМ Л БАЙГАА. !

Иргэн [202.55.188.86] 2024-12-06 14:33:12

Төрийн албан хаагчдыг бүгдийг нь мэдлэг мэргэжлийн шалгалтанд оруулахад бүгд хусагдана. Тэгээд ил тодоор шалгаж бгаад тэнцэх чадвартай мэргэжлийн ажилтнуудыг шалгаруулж авах. Одоо тавиулууд нь бгаа юм чинь хулгайн замыг нь засахаас өөр юу хийж чадахад дээ

Иргэн [202.55.188.86] 2024-12-06 14:21:28

Төрийн

Уншигч [66.181.160.61] 2024-12-06 13:10:20

Эн хүн бол сүртэй попирогч. Үнэхээр шударга, мэдлэгтэй гэж үзэж байгаа бол баримт, нэрхаяг, жишээтэй, тодорхой судалгаатай ярь. Зүгээр томоор чангаар орилох одоо анхаарал татахаа больсон

Зочин [66.181.186.215] 2024-12-06 12:56:10

Чи их цэвэр гэмгүй цагаан эх оронч хүн мөн билүү??? Хамгийн их хулгайч луйварын хаан эцэг гэвэл чи шүүдээ !!!! Жүжиг тавихаа болиоч. Чи бол албан тушшал өгөөгүй болохоор хонзон өвөрлөсөн түгжил шүүдээ. Түүнээс эх орон ард олонд хайртай хүн мөнүү???!!!

Зочин [66.181.176.122] 2024-12-06 12:27:21

Хулгайч бусдыг хулгайч гэж дуудвал өөрөө цэвэрхэн хамрагдана гэж бодоод байгаа бололтой эргүү мал чинь

Зочин [66.181.184.234] 2024-12-06 12:25:38

Үнэн л хэлж хаа сайгүй өлөн хулгайчдын суганы үс утсан хүүхэлдэй л байна.

Иргэн [66.181.179.218] 2024-12-06 12:14:30

Алдагдалтай төсөв баталлаа гээд эдийн засаг тэлэхгүй л дээ

ДАМДИННЯМ МИНЬ [202.179.26.237] 2024-12-06 10:42:36

ҮНЭХЭЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМАНД ЖАДАМБЫН ЭНХБАЯР ОЧООД САМРААД ХЯМРААГААД ХУЛГАЙ ЗЭЛГИЙ ХИЙГЭЭД БАЙГААМ БОЛ НОТЛООД ГАРГААД ТАВЬ. ЦАГДАА ШҮҮХЭД ӨГ. БАРИМЖААГААР БАВТНААД ҮХСЭНЭЭ ХИЙНЭ. ... БАС ТЭР ЭНХБАЯР ГЭЖ ДУРАК ШИГЭЭ 30 СЭТГҮҮЛЧ НҮҮРСНИЙ МАШИНТАЙ ГЭЖ ШААДАГ ШИГ ГУЦААД СУУХЫН.. ХУЛГАЙ ЗЭЛГИЙ ХИЙСИЙМ БОЛ НЭРТЭЙ УСТАЙ НЬ ГАРГААД Л ТАВЬ....НААДАХЫГ ЧИНЬ ХУДАР ПОПРОХ ГЭНЭ ШД. ЭРДЭМ НОМТОЙ ХҮН ГЭХЭД АРАЙ Л ЖОЛ БАЙНА ШҮҮ ЧИ.


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.