“33-ын Фитиша” Г.Дамдинням Боловсролын сайд болох уу
“Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэж ардын сайхан үг бий. УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямд зориулсан гэмээр энэ үг амьдралд биелэлээ олж байна.
Сайд болохын тулд өнгөн дээрээ ярзайтал инээж, үнэн төрх нь шазайтал уурлаж яваа түүний улс төрийн нам дагасан байдлаас харвал Ардын намын ах нараа дагаж, өнгөтэй, сортой болгонд хөл, гараа дүрж явсан нэгэн.
Боловсролын сайд асан Ё.Отгонбаярын баруун суганд хавчуулагдаж гүйсээр ШУТИС-д ажиллаж эхэлсэн байдаг. Цаашлаад Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр сурсан.
Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авч ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан ч өнөөдөр боловсролын салбарын талаар хамгийн их "зүгээр л" ярьдаг гишүүдийн нэг болсон.
Боловсролын зээлийн сангийн хулгайгаа нуух гэж хэрэндээ л сүгсэлзэж явна. Түүний ойрын зорилго Ё.Отгонбаяр ах шигээ Боловсролын сайд болох. Боловсролын зээлийн сангаар сурсан хүмүүсийн нэрсийг тухайн үеийн сайд Л.Энх-Амгалан зарлахад түүний нэр эцгийнхээ овогтой дурайтал гараад ирж байгаа юм. Боловсролын зээлийн сангийн хулгайч боловсрол ярих нь хэр ёс зүйтэй байдаг вэ.
Г.Дамдиннямын хулгай үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, гишүүн асан Г.Амартүвшин нарын хамтаар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг сонгуулийн өмнөхөн авсан гэх асуудалд холбогдож байсан.
Энэ талаар тэр үгүйсгээгүй боловч зээл авсан компанийн эрхийг өөр хүнд шилжүүлсэн, одоо надад хамаагүй гэх утга бүхий байр суурийг илэрхийлдэг. Хэрэг хуучирдаггүй гэдгийг тэр мартах ёсгүй.
Хаана өөрт нь ашигтай мөнгө байна түүн рүү хутгалдчихдаг гэмтэй нэгэн. Боловсролын зээлийн сангийн хулгай, Хөгжлийн банкны хулгайгаа тэр хулгай гэж огт боддоггүй. Тийм ч болохоор Боловсролын сайд болох гэж хэрэндээ хичээж ХҮН-ын П.Наранбаярыг сайдын суудлаас нь буулгах гэж дээгүүр, доогуур гүйж яваа юм.
Сүүлийн үед Хөгжлийн банкны хамтрагч Х.Ганхуягийн хамт чуулганы хуралдаанд “сүрхий” үг хэлэх гэж тойргийн ах, Сангийн сайд Б.Жавхлангаа шараад авсан. Б.Жавхлан сайдын эхнэр Чингисхаан банктай хамаатдаг бөгөөд Нийгмийн даатгалын сангийн мөнгөө тус банкнаас авах хэрэгтэй хэмээн ил биш ч цаагуураа сайд ахыгаа тоншиж харагдана лээ.
Б.Жавхлангийн зүүн суганд зүгээр ч нэг наалдчих гээд гүйгээд байгаа юм биш. Түүгээр дамжуулан Боловсролын сайд болох атгаг бодлоо хэрэгжүүлэхийн тулд албаар ахыгаа шантаажилж байгаа нь тэр гэх яриа Төрийн ордонд гарсан байна.
УИХ-ын гишүүн болоод удаагүй байхдаа чуулганы танхимд “Хууль зүйн сайдад хандаж хэлмээр байна. Би УИХ-ын гишүүн хүн. Гэтэл гудамжинд ажиллаж байгаа цагдаа нар чинь намайг таньсангүй, өчигдөр 30 минут зогсоолоо” гэж гомдоллож байсан удаатай.
Төрийн цагдаагаас давсан түшээ болох гэж хэнхэглэж байсан нь тэр. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтэй чуулганы зааланд хэрэлдэж, Б.Пүрэвдорж “Би чам шиг төрөөс 33 тэрбум төгрөг хулгайлаагүй” гэхэд нь Г.Дамдинням хариуд нь “Чи битгий шаа, угаасаа чи чадахгүй” хэмээн чарлаж байсан гээд түүнд наалдах саар зүйлс олон.
Ингэж л тэр Хөгжлийн банкны 33 тэрбумын асуудал, чуулганы хуралдаанд Б.Пүрэвдорж гишүүнийг “Битгий шаа” гэж хэлсэнийхээ төлөө “Фитиша” гэх нэртэй болсон.
Дуудах нэрийг эцэг, эх өгч, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг нь энэ буюу. Ийм л эрээ цээргүй нөхөр Боловсролын салбар руу ноцож эхэлжээ.
Биеэ засаж чадаагүй ч төр засна гээд явж буй ийм хүмүүсээс Монголын төр сэнтийгээ бас харамлаж сурах учиртай мэт.
Э.БАЯР
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.69] 2024-12-08 11:25:05
Свахил хэлээр бол загалмай гэсэн үгийг фитиша гэдэг болтой. Зүгээр аятайхан үг байна. Боловсролын салбарт Энх-Амгалан овоо юм хийсэн шүү.
Зочин [202.9.46.167] 2024-12-07 21:59:12
Юмыг яаж мэдэх юм? Наранбаяраас ч илүү байх юм билүү хэн мэдлээ. Эсвэл бүр алаад хаячих ч юм билүү? Наранбаяр бол хэцүү ш дээ. Багш нар сайн мэдэж байгаа.
Зочин [103.212.162.143] 2024-12-07 08:25:18
Жинхэнэ сүгсэлзүүр чинь Дамдинням
Зочин [66.181.182.144] 2024-12-08 18:29:15
Жинхэнэ далдагануур шүү дээ. Түүнд ямарч чадвар, боловсрол байдаггүй юм шүү. Үнэндээ ямарч чадвар байхгүй хүн боловсролыг яаж удирдах юм. Зүгээр л далдаганаж явбал барав
Зочин [103.57.94.92] 2024-12-06 20:43:26
Ийм хог яваад л байх юм.
tsahia [103.168.34.124] 2024-12-06 17:56:05
Harin ch suuliin ued egzegtei asuudaltai bugdiig niited delgeed bg shudraga gishuun ym bolhoor unuudruus unuu l B.Enhbayriig harluuldag sedevee ehluulj bn uu ? ter hezeech bolovsroliin tuhai shuumj ug heleegui , zuv asuudluud gargaj tavij bsn shuu ! zuv zuitei yvbol hojimiin ES bolson ch yadag ym !
Зочин [103.212.118.18] 2024-12-06 15:05:36
Алиалагч
Зочин [202.126.88.195] 2024-12-06 14:34:56
Дамдинням гэж доошоо хэзээч хялайж ч хардаггүй дандаа дээшээ пялдагдаж явдаг хүн хол явах байхаа ийм хөгийн нөхдүүд амьдардаг нийгэм юм шиг байгаа юм да