"Соёлын эрхийг бичиг" олгох заалтыг хүчингүй болгохыг УИХ дэмжсэнгүй
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас төсвийн хуулийн төсөлтэй хамт 11 хуулийн төсөл, 4 тогтоолын төслийг хамт өргөн мэдүүлжээ.
Эдгээрээс дурдвал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн зарим зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуульд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан "соёлын эрхийн бичиг" олгох заалт тусгасан байдаг. Харин энэ заалтыг хүчингүй болгохоор хуулийн төслийг боловсруулжээ.
Гэвч УИХ-ын гишүүд "соёлын эрхийн бичиг" олгох заалтыг хүчингүй болгохыг дэмжсэнгүй. Ингэснээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд "соёлын эрхийн бичиг" олгох заалт хэвээр үлдэв. Хуулийн заалтыг тодруулъя.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
8 дугаар зүйл.Үндэсний соёлын агуулгын дэмжлэг
8.1.Төрөөс үндэсний соёлын агуулгыг судлах, хөгжүүлэх, хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
8.2.Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй олгоно.
8.3.Энэ хуулийн 8.2-т заасан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 16-18 насны иргэнд жил бүр олгоно.
8.4.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэсний соёлын агуулгыг дэмжих, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичиг олгох, хянах, хэрэглэгчийн статистик мэдээлэлд үндэслэн хязгаарлалт тогтоохтой холбоотой журам болон эрхийн бичгийн санхүүжилтийн хэмжээг Засгийн газар батална.
8.5.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд үндэсний соёлын агуулгыг дэмжих зохицуулалтыг Монгол Улсын олон улсын гэрээний хүрээнд хийж болно.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2024-12-09 13:42:04
яагаад балай авах гээд мөнгөө бэлдээд байнаа. буугаад байдаг баруун хойд хаяандаа очооч мулгуу 126
Иргэн [66.181.185.202] 2024-12-07 12:38:23
Яагаад вэ ????????өөрсдөө бүх нууцад баригдчихсан юм биздээ Луйварчид -- бүгд Огцоруулах хэрэгтэй хараад л байхад ёстой хэрэггүй хогнууд болж Хувирсан Хувалзнууд Жагсаалт гэдэг юмаар гарахд л ирэх юм.аа !!!!!!!Огцоруулж бж шиыэгдэнэ дээ!!!!!!!?????ард түмэндээ хүрч битгий хэл Хүүхдүүд эмэгнлиын орондээр хүрч чадалгүй утаанаас чинь болж ёс шидийн өвчин тусаж амь Тэмцэж байхад та нар нэг авгайгийн үгэнд орж Солиороод л !!!!@@@Хүүхдүүдээ эрүүлжүүл Утаагаа болиоч!!!!!@@@