Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал хүслээ
Сөүл: Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёол ард түмнээсээ уучлалт гуйсан ч шууд огцрох бодолгүй байгаа аж. Тэрээр Үндэсний Ассамблейн санал хураалт хэрхэн явагдахаас өмнө огцох үйлдэл хийхгүй тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэрээр өнгөрсөн Мягмар гарагт Цэргийн онц байдал зарласан юм.Энэхүү гэнэтийн мэдэгдэл нь Хойд Солонгосын коммунист хүчнээс улс орноо хамгаалах зорилготой гэж хэлж байв. Мөн тус улсын сөрөг хүчнийг төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж Ерөнхийлөгч үзэж байгаагаа мэдэгдэлдээ хэлсэн.
Одоо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёолд импимчмент үзүүлэх эсэхийг тус улсын Ассамблей шийднэ. Өмнө Солонгосын улс төрийн тогтолцооны хувьд, Импичментийн үйл явц хялбар байдаг. Өөрөөр хэлбэл Үндэсний Ассамблейн 300 гишүүний 3/2 нь буюу 201 ээс доошгүй гишүүний саналаар импичмент үйлчилдэг. Мөн үүний дараа Үндсэн хуулийн цэц нь хуралдаж шүүхийн 6 гишүүний уг асуудалд ямар санал өгөхөөс бүх зүйл шалтгаалах аж.
Өмнөд солонгост өнөөдөр мөн олон нийтийг хамарсан жагсаал болж магадгүй байгаа аж.
Өнөөдөр ард түмнээсээ уучлал гуйсан Ерөнхийлөгч Юн Сук Ёол өнөөдөр хэлсэн үгэндээ, “Олон нийтийг түгшээж, чирэгдэл учруулсан. Маш их бухимдсан иргэдээсээ чин сэтгэлээсээ хүлцэл өчье” гэсэн байна.
Сөрөг хүчин болон өөрийн намын гол гишүүд түүнийг огцрохыг уриалсан бөгөөд парламент түүнийг импичментийн асуудлаар бямба гаригийн орой санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа ч сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён AFP агентлагт уг саналыг батлах боломжгүй гэж мэдэгдээд байгаа аж.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.212] 2024-12-08 11:46:43
Ард чинь Ар Монголын Ард түмэн Дэмжиж байгаа шүү. Асуудалгүй Ард түмнээ аятай удирдаарай.