ТОЙМ: “Битгий давраад байгаарай”
“Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үг бий. Засгийн газар зоргоороо аашилж, анхнаасаа хуудуутай төсвийн төсөл оруулж ирээд, УИХ-ын гишүүд яаран гар өргөн баталсны гор гарч байна.
Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл тойрсон асуудал олны анхаарлын төвөөс гарсангүй. Анхаарахгүй байх ч аргагүй сэдэв. Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд улсын төсвийг баталсан байх хуулийн хугацаатай. Гэвч энэ удаад төсвөө хугацаанд нь баталж чадсангүй. Энэ хэрээр орон нутгийн төсөв батлах асуудал ч хойшилж буй муу үр дагавар дагуулав.
Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталсан юм.
Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан хууль тогтоомжид арваннэгдүгээр сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авснаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон.
Үүнтэй холбогдуулан Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолоор 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-нд УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх, УИХ жилийн төсвийн төслийг арьаннэгдүгээр сарын 15-ны дотор батлахаар тус тус заасан.
Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. УИХ уг төслийг нь яаралтай хэлэлцэн баталсанаар Засгийн газар 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барьж хэлэлцүүлэх эрх зүйн орчин бүрдэв.
Дараа нь, УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, Засгийн газраас УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй 2025 оны улсын төсвийн төслийн танилцуулгыг сонссон.
Төсвийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийсэн бөгөөд хоёр бүлгийн гишүүд алдагдалгүй, үр ашиггүй болоод, тэвчиж болох урсгал зардлуудыг танах шаардлага тавив.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хөндөхгүйгээр алдагдалгүй төсөв өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.
Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв.
2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай байхаар төсөлд тусгажээ.
Төсвийн зарлагаас хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, цалин, төрийн албан хаагчдын тэтгэмж зэрэг хуульд заасан тэтгэмжүүдийг хэвээр үлдээсэн бол урсгал зардал, хөрөнгийн зардлыг тус бүр 0,8 их наяд, гадаад зээлийн ашиглалт 0,7 их наяд төгрөг нийт 2,3 их наяд төгрөгийн зардал хасахаар тооцсон байна.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулах нь. Үүнд хойшлуулж болох зардлууд буюу тавилга, багаж, техник хэрэгсэл, томилолт, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал зэрэг багтаж байна. Мөн хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар тусгасан.
Хөрөнгө оруулалтын хувьд шилжих төслүүдийг хөндөөгүй бол 2024 оны 12 сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдийн 2025 оны санхүүжилтийг хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтыг дахин эрэмбэлж үе шаттай хэрэгжүүлэх, зарим ТЭЗҮ, их засварын санхүүжилтийг бууруулж, хойшлуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 20 хувь бууруулахаар тусгажээ.
Харин Хавдрын эмнэлгийн их засвар болон “Хавдрын эмнэлэг 2” барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр төсвийн төсөлд нэмж тусгасан байна.
Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Үүнд гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны НӨАТ 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус багтсан аж.
Засгийн газар 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барьсны дараа Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд тусгасан шинэ цаглаврын дагуу хуулийн төслүүдийг өргөн барьж байна хэмээгээд төсвийн төсөлд өөрчлөлт орж буй хэдий ч бид хөгжлийн томоохон зорилтуудаасаа ухрахгүй” гэсэн юм.
Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурийг бэхжүүлэх” бөгөөд Эдийн засаг, Бүсчилсэн хөгжил, Хүний хөгжил, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын үндсэн бодлогын хүрээнд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлуудад үндэслэн тодорхойлж, шаардлагатай салбарын реформыг эхлүүлж, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр тусгасан байна.
СЭЗИС-ийн их сургуулийн багш, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан “2025 оны улсын төсвийн төслийг алдагдалгүй батaллаа. Цаашид ч эерэг тэнцэл бүхий төсөв баталдаг болох сайн жишгийг тогтоов. 1.9 их наяд төгрөгийн алдагдлын дам нөлөө нь олон их наяд төгрөгт хүрэх сөрөг талтай.
Тэгэхээр бид 2026 оны улсын төсвөө ч мөн алдагдалгүй баталж, энэ жишгийг хэдэн жилийн турш мөрдөж чадвал төсвийн сахилга бат сайжирна. Мөн Төсвийн хариуцлагыг хуулийг баталж, төсвийг алдагдалгүй батлах, зардлаа үр дүнтэй, өндөр үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх гэх мэт олон үүргийг албажуулах шаардлага бий” гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2024.12.05)-аар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Төсвийн төсөлд төрийн албан хаагчдыг мэргэшүүлэхэд 6 тэрбум төгрөг тусгасан байна. Би дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад ийм төсөв тавигдаж байсныг мэдэхгүй юм. Энэ төрийн ямар шатны албан хаагчдад зориулсан төсөв бэ. Яам, агентлагийн албан хаагчдыг сургадаг юм уу” гэж асуув.
Сангийн сайд Б.Жавхлан “Энэ бол Н.Учрал сайдын багцад байдаг Удирдлагын академийн үйл ажиллагааны зардал юм. Улсын хэмжээнд төрийн удирдах түвшний албан хаагчдыг Удирдлагын академид сургаж мэргэшүүлэхэд зарцуулдаг төсөв гэж ойлгож болно” хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Алдагдалгүй гэдэг тал руугаа төсөв батлах нь. Үр ашигтай төсөв гэдэг концепци рүүгээ ойлголцсон бол. Төсвийн урсгал зардлын 70 хувь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө байдаг. 30 хувь дээр нь дараа дараагийн цалингаа нэмэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийх тэр суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Сүүлдээ гүйцэхгүй байх.
Улсын төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа зүйл биш. Хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт. Хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичиг байдаг.
Компанитай ялгаагүй алдагдалгүй байх ёстой гээд ардын баатар царайлдаг. Хэдэн жилийн дараа тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх орлогын суурь дэд бүтэцгүй, энэ бүтэц дээр авлига цэцэглэж, утаа униар нь манарч байна. Харамсалтай байна.
Мега төслүүдийг буюу хөрөнгө нь гадаадын зээл тусламжаар шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1, 2 хороолол төслийг явуулахын тулд гадаадын зээл тусламжаас хасагдаж байгаа 650 тэрбумыг бага тануулах бодлого барина. Төрийн албан хаагчдаасаа уучлал гуйж байгаад санал гаргана.
Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр байгаа, үүнийг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргана. Зүхвэл зүхэг.
Цалингаас 200 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ, түүнийг том мега төслийг төслийг санхүүжүүлэхэд оруулах саналтай байна. Нефть боловсруулах үйлдвэр хойшлох тусам нэг тэрбум ам.долларыг галдагшаа алдаж байгаа. Энийг бодолцмоор байна” хэмээн хэлэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Б.Жавхлан сайд Бортээгийн нүүрсний борлуулалтын монопол эрхийн 10 хувийг авсан байж болзошгүй.
“Админерал"-тай холбоотой тендерийн маргаан Сангийн яаманд хянагдаж байхад татгалзсан үйлдлийнхээ төлөө Б.Жавхлан сайд энэ 10 хувийг авсан байж болзошгүй байсан тул гэрчээр дуудсан. Зугтаад алга болсон.
Татвар тогтоох асуудлыг Б.Жавхлан сайд мэтийн хүмүүс өөрт ашигтай байдлаар ашиглаж, авлига болгож хувиргана. Таны хамаарал бүхий компани 400 их наядын нүүрс борлуулах гэрээний 10 хувийг авсан байна. Б.Жавхлан сайд аа, битгий давраад байгаарай!” хэмээн хатуухан шүүмжилсэн юм.
Түүний хэлсэн шиг, улс орны төлөө гэсэн сэтгэлгүй Засгийн газар, УИХ-ын гишүүдэд “Битгий давраад байгаарай” хэмээн хэлж буй хүн олон байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.30] 2024-12-11 08:58:13
Яасан ханаж цадахгүй их шунал вэ Энэ новшнуудыг энэ амьдралаас явуулах юмсан Хүйтэн сэтгэлтэй хорон манаатай хүн биш буг новшнуул бушуухан буцаасай
Зочин [202.131.234.123] 2024-12-10 17:35:16
126 өмнөх 76-даа ял өгөөд явуулаач ээ. өмнөхөө идсэнээ баталж үзүүлсэн шүү дээ
зочин [192.82.65.120] 2024-12-10 12:51:09
ХЭРЭГЦЭЭГҮЙ ХУВИЙН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ОЛГОДОГ ТАТААСАА ЗОГСОО. тэгвэл төрийн албан хаагчдын цалинг нэмж болно. ЭНЭ ХУВИЙН СУРГУУЛЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ ОДОО ЗОГСООЁ.
Зочин [43.228.129.162] 2024-12-10 11:50:19
Жавхлан хүүр сангийн сайдын ажлаа өгдөө нохойн жогорхой юм хийж чадахгүй чадваргүй хүүр юм даа
Зочин [202.9.40.12] 2024-12-10 10:24:24
Дарханы сонгогчид энэ Жавхлан гэх мөнгө хүүлэгч, авилга авагч, шуналын тийрэнгээ аваачээ. Улс орныг самарч дууслаа, зайруулаач, огцруулаач. Идэж сураагүй,эвдрээгүй залуу боловсрол өнлөо эдийн засагчид, хүүхнүүд хажууд нь зөндөө байна. Огцрууоаад шинэ заоуу хүн ажиллуулвал таарна
МОНГОЛЫН үнэн [103.140.10.207] 2024-12-09 21:56:58
ТӨСӨВ ӨӨ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОГЦОРЧ ЗАЙЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ ОЛОН ТОЛГОЙТОЙ ЛУУ АЯТАЙ ТЭНЭГҮҮДЭЭ ГЭЖ ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ Ч ЛУУХААНЫ УДАМ УГСАА ГАРАЛ ҮҮСЭЛ ТЭЙ НӨХДҮҮДЭЭР САЙН ШИЙДЭЭД ӨГ ДӨӨ ХЯТАДЫН СТРАТЕГИЙН НӨХДҮҮДЭЭР ШИЙДҮҮЛЭХ НЬ ЗӨВ
Ккк [66.181.189.241] 2024-12-09 19:35:14
Төрийн албан хаагчдын цалингын нэмэгдлээс өөр хасах зардал алга уу ? 6хан хувь нэмж байж бас хугацаа хойшлуулж төсвөө хэмнэнэ ч гэх шиг битгий тэнэг Хариулт бичих
Ккк [66.181.189.241] 2024-12-09 19:33:44
Төрийн албан хаагчдын цалингын нэмэгдлээс өөр хасах зардал алга уу ? 6хан хувь нэмж байж бас хугацаа хойшлуулж нэмнэнэ ч гэх шиг битгий тэнэг чи
Зочин [103.57.92.230] 2024-12-09 17:37:52
Б.Энхбаяр минь баавар байнаа. Баримт муутай болзошгүй гэсэн хардлагаар хандаж байгаад ххриу мэхэнд орж барьцгүй хавируулав даа.
Зочин [103.212.116.227] 2024-12-09 16:43:15
Зайлуулъя , Огцруулъя гэхээсээ илүү ИХ хуралд очоод идээд уугаад байдаг хүмүүсээр төсвийн өрнүүдийг төлүүлбэл таарна. Эд нарыг тайван байж чадахгүй болтол нь хянаж , зөв юм хийж байна уу Үгүй юу гэдгийг хараад шүүмжлээд цуглаан хийгээд байх хэрэгтэй.
Зочин [103.212.116.227] 2024-12-09 16:47:56
Харин зөв байх. Огцруулж , зайлуулахаар дараагийн шинэ гарсанууд нь , түрүүчийнх идсэн би эднэ , бидний ээлж гээд идээд унанаа.
Зочин [66.181.189.190] 2024-12-09 14:45:08
Анимэшн
Бат [66.181.184.204] 2024-12-09 15:40:30
Соёлийн Сайдийн 18-тэр бумийг хэвээр үлдээж байгаа Их Хурлийн Авилагач Гишүүдийг эргүүлэн ТАТ-!!!
Зочин [59.153.115.35] 2024-12-09 13:40:33
Ажлаа хийдгүй оюунэрдэнэ хуралдаа суудгүй гишүүд хурлын дарга хэмээгч нүүрстэй холбоотой этгээдийг огцруулах нь зүйтэй
Зөв [202.126.90.235] 2024-12-09 13:20:42
Энхбаяр гишүүн зөв ярьж бна. Ер нь их хурлын даргаар Амарсайханыг, Энхбаярыг шадар сайдаар тавиад, Жавхлан, Амарбаясгалан 2-ыг шалгуулъя. МАН-ын даргаа, Ерөнхий сайдаа
Зочин [66.181.187.177] 2024-12-09 12:57:25
Б.Энхбаяр битгий давраад байгаарай гэж сүр үзүүлж онооавах өрга хайж ыайна. Эрх мэдэлтэй ХЗДХ-ийн сайд байхдаа Жавхлан шалгуулахаар материалыг прокурорт өгөхгүй яасан юм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр сайд байхдаа "гэмтнүүдийг" шалгуулахгүй өнгөрсөн хойно ярих нь сайдын суудалгүй хоцорсны дараахи гоморхол гэж ойлгогдож байна.
Иргэн [103.212.116.227] 2024-12-09 16:33:41
Жавхлан болон түүний хамсаатнууд , цүнх баригчид нь яасан их хорсож ам асууж байна гэж а / түмэн ойлгож байна. Энэ Жавхлан гэдэг хүнийг Дархан - Уул аймагт нэг хүн уулзалтан дээр [Жавхлан чиний төлөө гарын үсэг зурж ИХ - д гаргасандаа Дарханчууд бид ] - харамсаж байна гэж хэлж байсан нь санаанд орлоо. Энэ ер нь цаагуураа явдагтай нөхөр байна шүү. Битгий давраад байгаараа !!! Үнэн шүү.
Ахмад [139.5.218.128] 2024-12-09 13:21:54
Яг үнэн!
Зочин [122.201.31.34] 2024-12-09 12:18:29
Javhlan sdak zailuulah heregtei bgaa ter udirdkagiin akdemt ochood surah yumsan yamar hulgaichuud surgaj avilgal hulgai yaj hiih tsvnh yaj barihiig dargiin bugsiig yaj doloohiig zaadah baih daa
Зочин [103.212.116.227] 2024-12-09 16:35:50
Тийм л юм шиг байнаа.
Ббб [66.181.161.225] 2024-12-09 09:51:13
Даварцан юм 44 их наяд тэр Ундармаа авгайгийн хулгайлсан НДС авсан хулгай ЖДҮ , Ногоон автобус,гээд наад хулгайчуулаасаа хөрөнгө хуу хамаад төсвөө батла чадахгүй бол чацага царайлаад наад суудлаасаа бөөндөө огцор
Ахмад [139.5.218.128] 2024-12-09 13:23:42
EР НЬ Л НӨГӨӨ МИE,Г ОГЦОРУУЛСАН ШИГ Л ҮЙЛДЭЛ ХЭРЭГТЭЙ! ЭД АРӨЙ Л ЛАВАРЧ БАЙНА ДАА!!!!
Зочин [103.57.92.111] 2024-12-09 01:46:59
УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гүйж байсан шигээ л байл даа Сайнзориг минь. Тэр үед " Төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй тиймээс намайг сонгохгүй бол боль" гээд хэлээгүй л юм даа.
Зочин [103.212.117.23] 2024-12-08 22:37:29
Өөрсдийнхөө цалин хангамжаа хасаач. хүрэлсүг Оюун-Эрдэнэ гэх мэтийнхэний улс удирдана ч гэж юу байхавдэ
Зочин [139.5.218.128] 2024-12-09 13:25:21
ЯГ ЗӨВ.ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГИЙН ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ 600ТЭРБУМААС ИЛҮҮ БАЙГААГ ТӨСВӨӨС ХАС! ХАС! ХАС!
Зочин [203.91.115.51] 2024-12-08 15:10:08
Жавхлан сдаг хөөж явуулаач өөр сайд хийх хүн байхгүй юу хулгайчаа явуулаач
Зочин [59.153.112.186] 2024-12-08 13:19:01
Манай тал нутгийн залуу шийртэй шүү. Давраад байхгүй шүү
Хаха [66.181.189.241] 2024-12-09 19:36:42
Худ поп гар л
Irgen [202.9.41.31] 2024-12-08 11:40:34
Zaaval EK.ES iin saidiin ah duu nar iim ih hurunge.mungenii erh medeltei baih estoi uo.Ashig sonirholiin deed zergiin nuher Javhlan.Nymbaatar gj hugshin tsaraitai dagz zailbal taarna.Ahduus.amrag sadangaaraa turiin erh barih ajilluulahiig horigloh huuli gargan gj Zandanshatar gj t1 yriasaar bgaad chadaagui.chadahch ugui.chadvargui.uls turiin shuluun shudarga zoriggui nuher.Javhlan.Nymbaatar 2 iig zailuul.