Сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар хотын даргын мэдээллийг сонсоно
Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2025 оны төсвийн төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, төсвийн төслүүдээс гадна Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсохоор болжээ. Үүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл
зочин [192.82.65.120] 2024-12-11 13:08:38
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ГЭХ ШИГ. ХҮН УГААРТАЖ ҮХЭЖ БНА. НААДАХАА ҮТЭР ТҮРГЭН ЗОГСОО. НЯМБААТАР АА ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ БОЛ НААД СУУДЛАА ДАРУЙ ӨГ. ЗОГСООХ ЧАДАМЖТАЙ ХҮНД Л НААД СУУДЛЫГ ЧИНЬ ӨГМӨӨР БНА.
Зочин [112.72.15.198] 2024-12-11 08:22:44
ҮХсэнийх нь сайжруулсан түлш гэж хэдэн малнууд нь хор хийж хольж ард иргэд улс орноо хордуулж алж байгаа нь ил тод байхад хятадад цэвэр нүүрсээ өгчхөөөд эндээ хогийг нь хортой хольж иргэдээ алж агаар бохирдуулж байгааг юу гэж ойлгох юм төр нь иргэдээ ходуулан алж байна эрлийзүүдийн хийж байгаа ажил төлөвлөгөө дарга гэх хулгайчид нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж байгаа нь нууц бишээ мөхөл үхэл нүүрэлсэн монголчууд
Зочин [202.70.38.18] 2024-12-10 13:20:55
хотын түгжрэл утаа агаар хөрсны бохирдол ,бохирын шугам мэт асуудлаа шийдэх ухаантай хүн их хуралд гарсан байгаасай
Зочин [202.70.38.18] 2024-12-10 13:17:08
утаанаасаа салах арга зөв олоочээ хотын төвөөсөө бохирын байгууламжаа гаргаач энэ бохирын шугамын агаараас чинь болж хүүхдүүд өвдөөд байна. нөхдөө хотынхоо төвөөс бохирын байгууламжаа гаргаж чадаагүй байж юун сансрын хиймэл дагуул вэ. утаанаасаа салах хамгын энгийн арга чинь гэр хороололыг барилгажуулахаас өмнө айл болгоныг халаагуур нэвтрүүлэх арга байнашдээ .ухаантнуудаа .гэр хороололыг барилгажуулах ажил монголд арай бүрэн хийж чадахгүйшдээ. одоогийн байдлаар юниват халаагуур байна хаалаалтаар шийдэхын тулд цахилгаан станцаа тогны хүчин чадалаа сайжруулах шаардлагатай .хотыг хүүхдүүд эрүүл байх аргагүй байна эмнэлгээр дүүрэн хүүхэд .тэр улсын их хурлын гишүүн хүүхдийн кино театр гэж солиорч байхаар цахилгаан станц барь хүүхдүүд эрүүл болно. халаалт нэвтрүүл.бохирын байгууламжаа хотын төвөөсөө гарга хөрс бохир утааны хороосоо эхлээд гарч байж хөгжинө шүү хүмүүсээ
Зочин [66.181.184.37] 2024-12-10 12:05:50
Түгжрэлийн асуудлаа хаяаа дуртай нь түнжрээд л явж байг харин утааны асуудлаа түрүүлж шийд