УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ эрхийг хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээцгээе
Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан.
Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь иргэндээ ээлтэй байхаас эхлэх ёстой.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тусгасан юм.
Мөн манай улс хүний эрхийг хангахад залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан дээрх аянд нэгдэж, үйл ажиллагаагаа “Бидний эрх, бидний ирээдүй сургагч багш”-ийн хөтөлбөрөөр эхлүүлэн их, дээд сургуулийн 100 оюутан залуусыг хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэж байна.
Залуучууд маань хүний эрхийн талаар сурсан мэдлэгээ бусдад түгээх нөлөөллийн аян өрнүүлж, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II төслийг орон даяар хэлэлцүүлэн, иргэдийн санал бодлыг бодитоор тусгасан хөтөлбөр болгох юм.
Хүний эрх, эрх чөлөөний талаар цаасан дээр тунхаг, уриа лоозон төдий биш, бодит үйл хэрэг болгох, эрхээ мэддэг, шаарддаг, хамгаалдаг иргэдтэй улс болоход хүний эрхийг хамгаалагч залуусын оролцоо, хувь нэмэр, санаачилга маш чухал юм.
Иймд хүн бүрийг, тэр дундаа залуусыг эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө яг одооноос үйлдэл хийж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын шийдэлд оролцоогоо нэмэгдүүлэн нийгэмд тогтвортой хөгжил, эерэг өөрчлөлт бий болгохыг уриалж байна.
Монгол Улсын иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, шаарддаг, төр нь үүргээ ухамсарлаж, иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе" гэв.
Эх сурвалж: PARLIAMENT.MN
Сэтгэгдэл
advisor [43.242.242.181] 2024-12-11 08:38:03
Улсынхаа шоронд байгаа залуучуудаа жоохон цөөлмөөр юм дараа нь наад хүний эрхээ ярь
Toli [195.123.31.122] 2024-12-11 05:50:37
Hahaha….estoi buuur ineed hureed boldoggui!!! Ene tolgoi hooson darganzaruud öörsdoigee mash uhaantai seheeten gej öördsiigee huurch jawdag jum baihdaa.!!! Hahaha… genet odoo ard irgedee bodoh „sanaa“ törj ene ugnii dor möngö hulgailj idje gej bodow uu!!! Haha
Зочин [202.126.89.161] 2024-12-11 00:30:22
Ард иргэдээрээ бүү тоглодоо хөөө
Зочин [66.181.160.29] 2024-12-10 23:55:57
Huts2
Зочин [202.55.188.94] 2024-12-10 22:03:54
Социализм коммунизм л ард түмнийг хамгаалдаг юм. Капиталистууд хөрөнгөө хамгаалж хулгай хийхийг л бодно.
Зочин [202.21.107.21] 2024-12-10 18:42:40
Зайл новш оо
зочин [202.9.47.7] 2024-12-10 17:57:41
хана баина нөгөө хоршоо
Иргэн [66.181.188.205] 2024-12-10 17:48:34
Цэхийсэн хүн муутай шинжийн гөлөг...Бор тээшийн уурхайг Хяталуудтөй нийлж луйвар хийж байгаа
966 [66.181.187.69] 2024-12-10 17:16:47
мэдрэл нь зүгээр байгаа энэ нөхөр нэг л сонин
huz [103.168.34.204] 2024-12-10 16:40:22
songoson irgediinhen omnoos ichih yumaa
Зочин [202.131.240.147] 2024-12-10 16:04:07
фитий шаа бандиа
Энхбаяр [202.126.89.254] 2024-12-10 15:53:08
Тоглоод бгаа юм уу, шоглоод бгаа юм уу?
Зочин [202.55.188.120] 2024-12-10 15:24:45
Za ta baraas you ch goridood nemergui yum bn