Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явах 3900 орчим чингэлгийн үлдэгдэл байна
Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд арванхоёрдугаар сарын 1-нээс 9-ний хооронд нийт 15 галт тэрэг гарсан байна.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7800TEU буюу 3900 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байгаа ажээ. Мөн Тяньжин боомтоос truck-mode буюу авто машинаар гарах тээврийн ачаалал буурсан байна.
Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-90 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 3-6 хоног, Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд 2-4 хоногт тээвэрлэгдэж байгаа аж.
Ляньюнган боомт дээр ирсэн чингэлгүүд 120-иос дээш хоног галт тэрэгний хуваарь хүлээсээр буй юм байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд ачаатай 1307, хоосон 725, нийт 2032 чингэлэг байгаа ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.115] 2024-12-11 17:43:22
Дотор нь дүүрэн хуучин машин байгаа