Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа.
Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв болон түүнтэй холбоотой гарсан Улсын Их Хурлын өмнөх шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан. Улсын Их Хурал энэ хоригийг хэлэлцээд бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсөн шийдвэр гаргасан зэрэг нь нийгмийн анхаарал татсанаараа онцлогтой байлаа.
Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино.
Монгол Улсын Ерөнхийлөгч болон парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газар төсвийг бүхэлд нь дахин боловсруулж 2024 оны 12 дугаар сарын 04-нд ирүүлснийг Улсын Их Хурал цаг алдахгүй, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, олон талын оролцоотой бүтээлч хэлэлцүүлгийг хуулийн дагуу 4 үе шаттай хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүд олон ургалч үзлээр хандлаа.
Ийнхүү улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдаж буйтай холбогдуулан дараа дараачийн холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал,
• Улсын Их Хурлын Байнгын хороод асуудлаа нягт хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд ойлголтоо нэгтгэх, төсөв хэлэлцэх онцлог, үүнтэй холбоотой дэгээ мөрдөх;
• Засгийн газар эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих, төсвийг дахин хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц чиг үүргийн уялдаа холбоонд анхаарч ажиллах;
• Аймаг, нийсэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах;
• Төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох хэрэгтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд төсвийн тухай хуулийг олон ургалч үзлээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Та бүхэнд баярлалаа.
Сэтгэгдэл
Adhbuz [178.68.41.154] 2025-01-06 11:09:39
ivermectin 6 mg over counter - <a href="https://ivercand.com/">ivermectin 12mg for people</a> order generic tegretol 200mg
Зочин [202.126.89.163] 2024-12-13 19:14:42
ТӨР ЗАСАГ НЬ ТҮМЭН ОЛОНДОО ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ӨЛӨН БИШ БАЙВАЛ БОЛОХСОНДОО. АРД ИРГЭД ЧИНЬ ТАТВАР, ҮНИЙН ӨСӨЛТӨНД ЁСТОЙ ХЯРГУУЛЖ БАЙНАДАА ОДООГООР НАЙМААЧИД ҮНЭН БАЯЖИЖ БАХАРХАЛТАЙ ХӨЛЖИЖ БАЙНАДАА ЭД НАРТ ХЯНАЛТ ТАВЬЖ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХЯГААРЛАМААР ЮМАА. ТӨР ЗАСАГ ЧИНЬ ЮУГ Ч ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ ЁСТОЙ БИЗДЭЭ. ЗАХЫН ТАКСИНЫ ЖОЛООЧ Л 6000 гардаг байсан газарт 10000-ийг нэхээд зүгээр алах нээ ХАШГИРААл хараагаад байх вм
Зочин [202.131.234.123] 2024-12-13 16:29:12
найрын ширээний гахай эд нарыг шарж ид
Иргэн [66.181.161.124] 2024-12-13 12:07:00
тэр Бор тээгийн уурхөйг яах гэж байна
Зочин [103.212.118.161] 2024-12-13 07:47:10
ТА НАР ПЗДА АРД ТүМНИЙ М. ӨНГИЙГ НУУЦААР ХАЛААСЛАЖ ХУЛГАЙЛАХАА БОЛИОРОЙ МУУ . ӨРВИЙС.. ӨН ХАР УВСЫН ПСДА МИНЬ??!!!!!!!! ЖИРИЙН ИРГЭН ХУЛГАЙ ХИЙХЭЭР УЧИР З. ҮГГ. ҮЙ шоронд 10 ЖИЛ ТАСЛАА Л ЯВУУЛЧДИЙМ БАЙНЛЭЭ !!!! ДОРЖХАНД ГЭЭЧ ХАР Г. ӨЛГ. ӨРИЙГ ЯАДИЙН БОЛДОО????????????
zochin [103.80.210.64] 2024-12-13 07:47:01
nuursnii hulgaich
Heartland [202.126.90.210] 2024-12-14 05:19:01
Хүний эрхийг бус эдийн эрхийг дээдэлсэн Эдээр засаглах эрх, хуулийн хүчирхийлэлт энэ даяаршмал тогтолцоо хүн төрөлхтөн аж амьдрал, ёс зүй,Оршихуйд мухардах, сөнөх аюул авчрав. Оюунаар засаглах, Алтан дээд үнэн аялгуут онолтой, хамтын хариуцлагат Монгол уламжлалт ТОгтолцоогоо эдүгээчлэн эгүүлэн сэргээн мандуулж хүн төрөлхтөн хошуучилья аа. Монгол ялна аа......!!!!!!!!!
Галаа [139.5.218.153] 2024-12-12 23:19:38
ёстой сонин юм ярих гэж, өмнөх төсөв нь тэгээд иргэн, улсын ашигт сонирхолд нийцээгүй төсөв байсан байх нь ээ
Зочин [202.131.234.123] 2024-12-13 10:27:42
хулгайчдад зориулсан төсөв гаргаад блоклуулж одоо л иргэдэд зориулсан төсөв батлав гээд байнаа.
зочин [202.9.46.105] 2024-12-12 18:33:27
дээдэх нь суудлаа олохгүи бол доодох нь нүхээ олохгүи ээ гэж
Зочин [202.126.90.143] 2024-12-12 16:52:28
Ondor avchihlaa tiimee