2021 оноос хойш 127 мянга гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын цахим виз олгож эхэлсэн. 2021 оноос хойш нийт 127936 гадаадын иргэнд цахим виз олгосон бөгөөд цахим виз мэдүүлэх гадаадын иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт”-д багтсан 99 орны иргэдэд 2023 онд 31242 цахим виз, энэ оны эхний 11 сарын байдлаар 88794 цахим виз олгосон нь өмнөх оноос 2,8 дахин өссөн үзүүлэлт юм. 2024 онд цахим виз мэдүүлсэн гадаадын иргэдийг улсаар нь авч үзвэл БНХАУ-ын 77448, БНЭУ-ын 1334, БНСУ-ын 677, Индонез Улсын 391, бусад улсын 8944 иргэн байна.

2021 оноос хойш 127 мянга гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ

Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлнө. Үүний дагуу хүсэлт хянагдаж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор шуурхай илгээж байна.

Үүнээс гадна Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд, Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.