Ховор металлын судалгааны төв байгуулах төслийн төлөөлөгчидтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад ховор металлын судалгааны төв байгуулах төсөл хэрэгжиж буй.
Тус төслийн хэрэгжүүлэгч БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /KIGAM/ болон “ISAN Consulting Group” компанийн төлөөллүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд хүлээн авч уулзжээ.
Уулзалтад Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон байна. Энэ үеэр чухал ашигт малтмалын чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад үе шаттай хамруулах, хамтарсан судалгааны ажлыг гүйцэтгэх боломжуудын талаар санал солилцжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
иргэн [66.181.191.25] 2024-12-17 13:00:47
Нүүрс бус ховор металийг ухах өргөн дайн эхэллээ дээ Цаг нь биш байна Хууль Технологи Авлига янзалаа