Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв төдийгүй томоохон сум суурин газрын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байна.
Иймд агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс /2024 оны арванхоёрдугаар сарын 20/ 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болголоо.
Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Сэтгэгдэл
Fyiohf [178.68.41.154] 2025-01-05 19:09:00
ivermectin 12mg stromectol - <a href="https://ivercand.com/">buy stromectol 12mg</a> purchase carbamazepine for sale
иргэн [192.82.64.217] 2024-12-24 14:43:45
хөтөлбөр боловсруулж батлуулж байна гэж бөөн цаас худлаа сүр бадраах нь дээ ... бодит зүйл хийгээчээ ... өвөл дуусангуут чимээ алдрана ... өвөл болоод утаа ихсэх үед гэнэт ухаан орж ийм тийм юм хийе хөтөлбөр гаргая энэ тэр гэж жаахан ярина ... үр дүн юу ч байхгүй,дараа жил бахь байдгаараа л байна
иргэн [192.82.64.217] 2024-12-24 14:40:23
ямарч буцах эзэн буух мөргүй, хугацаа, гүйцэтгэл, хэрхэн хэрэгжих нь тодорхой бус үр дүнгүй уриа лоозон л байна шүү дээ. нүдэнд харагдаж, нийтэд мэдрэгдэхүйц бодитой ажил зохион байгуулж хэрэгжүүлэх ур чадвартай төр засгийн үйл ажиллагаа үнэхээр дутагдаж байна... хүн бүхэн стрессдэхээр орчинд ажиллаж амьдарч байна даа ... арай ч дээ
Зочин [139.5.216.208] 2024-12-23 08:03:33
Хортой түлш ээ болиоч ямарих шуналтай хог вэ хэнийх вэ гадгийг хүн бүр мэдэж байгаа ш дээ өөрөө хулгай хийж сууж байж худлаа солиорох хэрэггүй хар новшнууд
Toli [195.123.31.122] 2024-12-23 00:26:09
Jamarc surtei baidal zarlaad nemergui. Tun hurdan niitin usni, bohitin, zahilgaan, dulaani shugamtai bair bariaad ger horoollinbhumuusig hurdan shiljuulenn oruulah heregtei. Öör juuc tus bolohgui.
Зочин [49.0.139.206] 2024-12-22 19:38:56
Ид гамшгийн байдалтай хөхөө өвлийн хүйтэнд БЭЛЭН бдал зарлаад, үр дүн гарлаа юу? Унгасан хойно нь хавчив гэгчээр…
Утаа ба архи [103.212.117.13] 2024-12-22 16:04:37
Монголчуудыг утаа болон архи согтууруулах ундаа үхүүлж байна даа, тар засаг дорвитой арга хэмжээ аваач
Зочин [103.168.34.119] 2024-12-21 19:16:20
ymar dain bolj bg bish UBB.d shiljeed surjigneed bvl utaa arilah ym uu ? sur danzan hii surjigneed bhaar utaagaa buuruulah arga bodoo !