Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувиар нэмэгджээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.1, өмнөх оны эцсийнхээс 7.7, өмнөх сарынхаас 1.7 хувиар нэмэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сард хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.3, хүнсний бус барааны бүлгийн үнэ 8.4, барааны бүлгийн үнэ 6.1, үйлчилгээний бүлгийн үнэ 14.6 хувиар нэмэгдсэнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв мэдээлжээ.
Сэтгэгдэл