Монголоос хүлээсэн алдагдал "Trafigura"-ийн захирлын албан тушаалаа өгөх гэж буй эмзэг үед нэрмээс болжээ
"Trafigura Group" олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байж, "Gunvor Group", "Rosneft" зэрэг компанитай өрсөлдсөөр ирсэн.
Түүхий эдийн аварга компани “Trafigura Group” Монгол Улс дахь бизнестэй холбоотой луйврын шинжтэй байж болох үйл ажиллагааг илрүүлж, улмаар 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр байгаагаа мэдээлсэн билээ.
Тус компани 2023 оны эцэс үед Монгол дахь бизнесийнх нь тайлан тооцоотой холбоотой асуудал байгааг олж мэджээ. Тодруулбал, Монгол дахь зарим ажилтнууд нь төлсөн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дата, бичиг баримтуудыг засварлаж, мөн хугацаа хэтэрсэн авлагын мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулж байсныг илрүүлсэн аж.
“Trafigura”-ийн төлөөлөгч “Дотоодын хяналт, хөндлөнгийн шалгалтаар “Trafigura”-ийн Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн бизнест хамааралтай этгээдүүдээс ноцтой зөрчил илрүүлсэн” хэмээн мэдээлж, луйврын шинжтэй үйл ажиллагаа ойролцоогоор таван жилийн турш үргэлжилснийг онцолжээ.
Үйл явдалтай холбоотойгоор “Trafigura”-ийн Улаанбаатар дахь оффисын хэд хэдэн ажилтан, мөн Монгол дахь компанийн Гүйцэтгэх захирал Михаил Зелдович мөн ажлаа хүлээлгэн өгсөн байна.
Монголын хуулийн зохицуулалтын улмаас тус компани, мөн гадаадын бусад фирмүүд зөвхөн хил дээрээс бүтээгдэхүүнээ нийлүүлж, дотоодын дистрибьютерүүдээр дамжуулах замаар Монголын хэрэглэгчдэд зардаг.
Томоохон арилжаалагчдын стандарт арга барилын дагуу “Trafigura” Монголын дистрибьютерүүдэд зээлээр бүтээгдэхүүнээ зарж, дараа нь тэдгээр компаниуд логистикийн болон бусад зардлаа хасаад эргүүлэн төлдөг байжээ.
Улмаар нарийн төвөгтэй, байнга өөрчлөгдөж байдаг дотоодын дистрибьютерүүдийн санхүүгийн эрсдэлд “Trafigura” ороогдсон байна. Төлөгдөөгүй зээлийн ихээхэн хувь тус компанийн Монгол дахь гол харилцагч компанитай холбоотойг “Trafigura”-ийн төлөөлөгч мөн мэдээлсэн ч ямар компани болохыг нь дурдаагүй байна.
“Trafigura Group” олон жилийн турш Монголын шатахуун, түлшний хамгийн том нийлүүлэгчдийн нэг байж, “Gunvor Group”, “Rosneft” зэрэг компанитай өрсөлдсөөр ирсэн юм.
Монгол Улсын нэг өдрийн газрын тосны хэрэглээ 35 мянган баррель, одоогийн ханшаар жилийн нэг тэрбум орчим ам.доллар гэж үзвэл тус компанийн Монголд хүлээсэн алдагдал маш томд тооцогдож байна.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар тус компанийн хугацаа хэтэрсэн авлагын хэмжээ 1.7 тэрбум ам.доллар хүрч, эрс өссөн аж.
Есдүгээр сараар эцэслэгдсэн санхүүгийн жилийн тайландаа “Trafigura” энэхүү 1.1 тэрбум ам.долларын алдагдлаа тусгаж тооцохоор бэлтгэсэн байна. Цаашлаад өмнөх орлогын тайлангууддаа ч засвар оруулах боломжтой аж.
Гэвч оны эхний хагаст 1.47 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнасан тул бүтэн жилийн ашиг нь хоёр тэрбум ам.доллар ба түүнээс дээш дүнтэй гарах магадлал өндөр байжээ.
“Trafigura” компанийн Гүйцэтгэх захирал Жереми Уэйр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байгаа эмзэг цаг үед Монголоос хүлээсэн алдагдал нь нэрмээс болжээ. Өдөр бүр Герман, Франц, Испанийн нийт эрэлтийг хангах хэмжээний газрын тос арилжаалдаг нүсэр “Trafigura”-ийн бүх хувьцааг 1400 ажилтан нь эзэмшдэг байна.
Монголд нефтийн бизнес эрхлэдэг "Trafigura Group" Монгол дахь өөрийн ажилтнуудын буруу зохисгүй ажиллагааны улмаас 1,1 миллиард ам.долларын хохирол хүлээж, ашиг нь 62 хувиар буурсан тухай мэдээлэл дэлхийд тархсан.
"Trafigura Group" 2024 оны санхүүгийн жилд 2,8 млрд ам.долларын ашиг олно гэж тооцжээ. "Trafigura" захирал Жереми Уэйр мэдээлэлдээ "Монголд хийгдсэн луйврын улмаас 357.5 сая ам.долларын хохирол учирч байна" гэж дурдсан байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Хорлогч [202.126.90.254] 2024-12-26 16:19:16
Монголд үйл ажиллагаа явуулдаг компани нь Ёстой муухай, найруулсан түлшээр монголчуудыг хордуулж байгаа
Зочин [202.126.91.159] 2024-12-26 14:29:00
Октан доогуур стандарт шаардлага хангахгүй шатахуун оруулж ирж, октан өндөрсгөдөг нэмэлт хийж хуурамч чанаргүй, хортой ч байж магадгүй шатахуунаар монголчуудыг хордуулсаны гор байх даа.
7 [43.228.128.2] 2024-12-26 13:59:43
Баярлаад байх сэдэв биш жинхэнэ хуурамч шатахуун хийж байгаа газар чинь охин компани лекс -ээрээ дамжуулаад зарж бна ш яагаав нодлин итали дуучид уриад бсан
Зочин [202.126.91.198] 2024-12-26 11:45:42
Манайхан муу юмандаа толгой нь сайн ажиллана шүү. Дэлхийд нэг номерт нь биш юмаа гэхэд дээгүүр жагсана шүү. Ха ..ха..Уг нь энийгээ өөр юманд ашиглавал зүгээрсэн дээ...
Шалгаж болдоггүй компани юм уу? Сэтгүүлч ээ. [66.181.188.85] 2024-12-26 10:54:54
Нэрмээс болоод байхдаа яахав дээ. Монголд энэ Трафигура зүгээр л луйвар хийж байгаад л баригдсан байна ш дээ. Түүнийг нь л нотолчихсон байна. Хэрэг хийчихээд байхад нь нотлохгүй, толгойгий нь илээд өнгөрөөх байсан юм уу? Юү бичиж байгаагаа бодооч, сэтгүүлч ээ. Ер нь энэ Трафигура компани чинь ХААНАХЫН компани юм бэ? Нийтлэлд энэ талаар юү ч олдохгүй юм. Лав Оросынх биш бололтой. Гүнвор групп нь бас хаанахынх юм?
Зочин [66.181.177.74] 2024-12-26 10:43:36
Манайханыг барахгүй барахгүй. Ходроно л гэнэ шүү дээ. Санаа бол явцан явцан. Дээр нь буруу тийшээ тархи нь маш сайн ажиллана. Кккк.
Зочин [66.181.182.238] 2024-12-26 10:28:54
хулгай, луйвар, авилга л Монголд илүү сайн хөгжих юм даа ... бусад нь ч байхгүй ээ, сураг ч байхгүй ...
ОЛЗ [202.70.34.115] 2024-12-26 10:22:40
МОНГОЛЧУУДЫГ БАРАХГҮЙ ШҮҮ,,,,,,,,,,,,АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН ДҮҮГ Ч ОЛЗОНД ДУРЛУУЛЖ БАЙГААД Л ХОДОРСОН ТҮҮХ БАЙНА ЗА ЮУ ККК.......... ХУУЛЬ БХГҮЙ ЭЭ..........МАНАЙД