Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой УИХ-ын тогтоолын төслийг батлав

Aдмин / Улстөр

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталсан.

Энэ хүрээнд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгчээ.

Улмаар Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй долоон саналын томьёоллыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллыг дэмжжээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж, тогтоолын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Д.Энхтүвшин, Д.Ганбат нар асуулт асууж, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нараас хариулт авсан.

Үүний дараа Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.

Дараа нь Байнгын хорооны саналаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Pnhubj [178.68.41.154] 2025-01-09 10:07:53

ivermectin otc - <a href="https://ivercand.com/">ivermectin 6mg over counter</a> cheap tegretol

ЗОЧИН [60.34.148.122] 2024-12-31 11:15:36

ХЯТАДЫН Си ДАРГЫГ 2014 онд МАНАЙД ИРЭХЭД БАЙГУУЛСАН ЗГ ХООРОНДЫН ТЗ-ын 2 ТОМ ХЭЛЭЛЦЭЭР, 2014 ОНЫ УИХ-ын 64-р ТОГТООЛЫН ДАГУУ ТТ-ГС ТЗ-ыг НАРИЙН ЦАРИГААР БАРИАД ХЯТАДЫН ТЗ-ын ДОТООДЫН СҮЛЖЭЭНД НЬ ШУУД ХОЛБОЧИХСОН БОЛ: БООМТ ХООРОНД 2 БИШ ГАНЦ НАРИЙН ЦАРИГТ ЗАМ БАРИХ,2 БООМТ ДЭЭР ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БУУЛГАХ,ШИЛЖҮҮЛЭН АЧИХ НҮСЭР БАЙГУУЛАМЖУУД БАРИХГҮЙ,ЭДГЭЭРТ АЖИЛЛАХ ХҮЧИН БАРИХГҮЙ,ДЭЭРХИ ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ХЯТАДЫН ЗҮҮН ХОЙД 7 БООМТООР НЬ ХЯТАДРУУ ОРУУЛАХ НҮҮРСНИЙХЭЭ 1/3-ийг ТРАНЗИТААР,ТАТВАРГҮЙ,40% ХЯМД ТАРИФААР ТЭЭЖ 3-дахь ч ЗАХ ЗЭЭЛД,ЯПОН СОЛОНГОСТ ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ БАЙСАН,ТЗ-аар ХИЛ ГАРГАХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ЗАДГАЙ ВАГОНООР,ЧИНГЭЛЭГЭЭР Ч 2 ТАЛЫН ХҮССЭН ХЭМЖЭЭГЭЭР ГАРГАХ/ОДОО ҮСРЭЭД 10 сая тн-оос ХЭТРЭХГҮЙ/БОЛОМЖТОЙ БАЙСАН,ТТ ТЗ ХЭДЭН 1000 ВАГОН,ЗҮТГҮҮР АВАХ,ЗАСАХ ДЕПОНУУД,ТЭДГЭЭРТ АЖИЛЛАХ ХҮЧИН БАРИХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН,ДЭЭРХИ АЛДСАН БОЛОМЖ,ГАРАХ ҮРГҮЙ ЗАРДАЛ ХЯТАДУУД НҮҮРС АВАХАА БОЛИХ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ.ИНГЭЖ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГААГ БАТТУЛГА,ОЮУНЭРДЭНЭ 2 ХУЙВАЛДААЖ ХИЙСЭН

Зочин [66.181.183.170] 2024-12-29 07:21:41

Төмөр замынхаа тэзү-д хил холболтоо хамтад нь хийчихвэл амар

Зочин [66.181.185.45] 2024-12-29 03:22:09

Алдаа хийдэггүй хүн гэж үгүй

Зочин [66.181.185.45] 2024-12-29 03:21:16

Удаан жаргалыг цахимаар царигийн усаадлаар цэцэд хандсанаа нийтэд тайлбарлуулах сурвалжлага хий


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.