"Орано Майнинг САС" компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар 1600 ажлын байр бий болно

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр (2025.01.08) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орано Майнинг САС" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг хүргүүлсэн.

“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм.

Засгийн газраас энэхүү гэрээг үзэглэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно гэж тооцоолжээ.

Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн “Сүүлийн жилүүдэд үүссэн эдийн засгийн хямрал, бараа материал, техник тоног төхөөрөмжийн үнийн өсөлт, технологийн лиценз эзэмшигчдийн зүгээс тавьсан нэмэлт шаардлагуудтай холбоотойгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн EPC-04 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын үнийн дүн 2018 онд боловсруулсан

ТЭЗҮ-ээр тооцоолсон зардлаас 30 орчим хувиар өссөн. Үүнтэй холбоотойгоор төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн байна. Иймд нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлж буйг Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ тодотголгов.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Буруу байна [66.181.182.85] 2025-01-15 23:00:59

Монголчууд одоо тийм амархан ухуулахгүй дээ. Уран тийм амар юм биш. Хэдэн жилийн дараа хогоо өвчирч буцааж булах болно шүү дээ

Зочин [139.5.219.240] 2025-01-13 18:02:03

Ха ха энэ луйварчин ч хулхны новш дээ. Нэг л худал жүжиг тавьсан хийсэн ажлаас нь бүтсэн ажил үгүй ийм новшнууд зайлах хэрэгтэй бус уу

Иргэн [202.9.41.74] 2025-01-12 23:50:13

Гадны өндөр технологитой өгөөж ашиг нь сайн байх гэрээний төсөл яригдаж байгаа нь сайн хэрэг. Гэвч хөрөнгө оруулагч талынхаа талаар манай тал хэр судлаж байж гэрээ хийх гэж байгаа юм бол гэж надад болгоомжлол сануулаад байдаг юм. Учир нь 2023 онд Нигер улсад гарсан төрийн эргэлтээр шинээр тогтсон ЗГ нь Францын уул уурхайн компаниудыг уран олборлох ажлыг зогсоож гэрээ цуцалсан. Түүнд голлох үүрэгтэй хувь эзэмшиж байсан компани бол Орано компаний охин компани. Гэрээ цуцалсан олон шалтгаан дурдагдаж байсныг манайхан анхаарч судалсан болов уу? Тэр үеэс хойш хэвлэл мэдээллээр зөндөө яригддаг сэдэв болсон. Сонирхоход илүүдэхгүй байх гэж бичлээ. Амжилт хүсье!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.