З.ЭНХБОЛД: ЛУЙВАРЧДАД ОРДУУДАА ӨГӨХГҮЙ БОЛ МОНГОЛЫН ТӨР МӨНХӨД ОРШИНО

Д.Тулга / Улстөр

Гурван өдөр үргэлжилсэн УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарын Шүүхийн шийдвэр өчигдөр гарсан нь олны анхаарлыг татсан хэрэг байлаа. Шүүхээс шүүгдэгч З.Энхболдод холбогдох хэргийгЭрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасанүндэслэлээр "гэмт хэргийн шинжгүй" тул хэрэгсэхгүйболгож, цагаатган шийдвэрлэлээ бол шүүгдэгч Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон байна. Тус хурлын үеэрУИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, “Миний Шүүх хурал бүх зүйл Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслөөс эхлэлтэй. Таван толгойн ордод Монгол жолооч явуулаад, Монгол компани ашиглахын оронд MCS болон Хятадын Шинхуа компанид ашиглуулах гэж байсныг зогсоосны төлөө тэр мөчөөс эхлэн намайг улс төр рүү оруулж болохгүй гэдэг дайралт эхэлсэн юм.

Надад ямар нэгэн сонгуульд орох, улс төрд орох сонирхол байхгүй. Одоо хувийнхаа ажлыг хийнэ. Ерөөсөө бүтэхгүй болцон байна лээ одоогийн улс төрийн нөхцөл байдал. Монголын төлөө ажилладаг хүнийг сонгуулиар гаргахгүй байх систем бий болчихсон. Миний даргалж байсан УИХ “Эрдэнэт” үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд өгөөгүй, Таван толгойг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрын хүслээр Хятадын компанид би өгөөгүй юм. 40 гишүүн гарын үсэг зурж монголын баялгаа авч үлдсэн нь түүхэнд үлдэнэ.

З.ЭНХБОЛД: ЕРӨӨСӨӨ ЭНЭ ХЭРЭГ БОЛ ТАВАН ТОЛГОЙГ АВЧ ЧАДААГҮЙДЭЭ ХОРССОН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙН ЗОХИОЛ

Яагаад Таван толгойг Хятадын Шинхуа болон MCS хоёрт өгч болохгүй вэ гэхээр Монгол Улсын иргэн бүр нийт Монголчуудад ноогдсон Чингис хаан үндэсний баялгын сан дотор 50 иас дээш хувийг дангаараа Эрдэнэт үйлдвэр, мөн 200 гаруй тэрбум оруулж байгаа нь бидний Хятадад алдах гэж байсан Эрдэнэс Таван толгой юм. Үүнийг Ц.Элбэгдорж үнэгүй 100 жилээр Хятадад өгөх гэж байсан. УИХ-ын гарын үсэг зурсан 40 гишүүн Монголоо аварч үлдсэн гишүүд болоод түүхэнд үлдсэн байгаа гэлээ. Таван толгойн ордоос ажлын байр бий болгоно, монголдоо авч үлдэнэ гэдэг хэсгийг Мояачууд /Монгол Ялна/ гэдэг, байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа зөөнө гэдэг хэсгийн Хуяачууд /Хятад ялна/ ангилчихсан байна лээ. Би Ч.Сайханбилэгийг Ерөнхийсайдаас хална гэж хэлж зогсоогоогүй бол бид Таван толгойнордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын Шинхуа компаниас цалингаа гуйдаг болсонбайгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосонгэлээ.

МОНГОЛЧУУД МОНГОЛЫНХОО ЭЗЭН БАЙХ ЁСТОЙ. ХИЛИЙН ЦААНА АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖ, ХЯТАДЫН КОМПАНИ НҮҮРС ЗӨӨГӨӨД БАЙЖ БОЛОХГҮЙ. БИ ХИЙСЭН АЖЛААРАА БАХАРХАЖ БАЙГАА. ЭНЭ ЖИЛ “ТАВАН ТОЛГОЙ”-Г АВЧ ҮЛДСЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙ БОЛНО

Сүр дуулиантай эхэлсэн 40 их наядын нүүрсний хулгайгМонголын ард түмэн нэг л өдөр ойлгоно. Энэ замтээврийн яамны асуудлыг бид ямар ч байдлаар мэдэхболомжгүй бөгөөд энэ мөчөөс эхлэн би Прокурор Энх-Эрдэнийг буруутгаж байна. Нэгдмэл сонирхолтой этгээдгэдэг бол хуулин дээрээ тодорхой заасан байгаа. Нададхувийн Интер гэж нэг л компани бий. Надад өөр нэгдмэлсонирхолтой өөр компани байхгүй. Прокурор Энх-Эрдэнэшиг хамаарал бүхий гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаад хүншийтгээд байж болохгүй. Иймээс Давж заалдах шатны шүүхПрокурор Энх-Эрдэнэ шиг дур зоргоороо аашлаад байвал“Selective justice” буюу сонгон авч ялладаг байдал байжболохгүй гээд Анхан шатны шийдвэрийг хүчингүйболгосон. Прокурор Энх-Эрдэнийн тайлбараар явбал 1072 хувьцаа авдаг Монгол Улсын бүх иргэн хувьцаа эзэмшигчучраас нэгдмэл сонирхолтой этгээдүүд болж байгаа юм. Энэмаш ноцтой алдаа. Хамаарал бүхий этгээд гэдэг ойлголтыггажууд байдлаар ашиглаж олон хүнийг өмнө нь шийтгэсэнбайлгүй. Иймээс ХЗБХ энэ асуудлыг нэг тийш шийдэхгүйбол олон хүн хэлмэгдэхээр нөхцөл байдлыг Прокуроруудхэрэглэж байна. Би Энх-Эрдэнэ прокурорт маш иххарамсаж байгаа. Цаашид энэ хэлмэгдүүлэлт чиньнадаар дуусаасай гэж хүсч байна. Иргэдийг Прокуроруудхэлмэгдүүлж болохгүй гэв.


Мөн Таван толгойг авч үлдсэний төлөө намайг Улс төрд оруулахгүй гэх бодлого явж байгаа. Энэ орвол байгалийн баялгийг хувьчлуулахгүй юм байна гэж ингэж байгаа. Цаашид зарим улс төрчид 2,8 тэрбум долларын тээврийн бизнес болон байгалийн баялгийн талаар юу сэдээд яваад байгааг мэдэхгүй байна. Доржханд гэрчийн мэдүүлэгтээ, Би фейсбүүкээс “Страто” бол З.Энхболд даргын компани гэж сонссон учраас ингэж мэдүүлсэн гэж хэлсэн байгаа юм. Фейсбүүкийн мэдээллээр авсан юмаа яриад байдаг. Мөн хоорондоо холбогдохгүй хоёр хүнийг хамжигч хамтрагч гэж холбоод байгаа учраас Давж заалдах шатны шүүхийн босгыг давж чадахгүй байна шүү дээ. Монголын нутагт нүүрс угааж болохгүй, гангийн үйлдвэр байгуулж болохгүй гэсэн бодлого явж байна. Манжийн үед ган хайлах лимит байсан, тэр нь данх, дэнлүү л хийх лимиттэй байсан. Хүнд жинтэй бамбай жишээ нь монголчууд хийж болохгүй гэх мэт. Яг энэ бодлого явж байгаа. Манай улсыг байгалийн баялгаа түүхийгээр өг, бид нар юм хийж өгнө гэсэн бодлого л явж байна.

Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, Би бусдын бодсон төсөөллөөр яллагдаж байгаа анхны хүн болж байгаа. Гэрч Доржхандын толгойд фейсбүүкийн мэдээллээс авсан гүтгэлэг мэдээлэл байсан. Хуулийн этгээдийн хувьд “Страто” хэний нэр дээр байна гэдэг нь падлийгүй, фейсбүүк дээр байгаа гүтгэлгээр хүн яллах гээд байдаг. Доржхандын мэдүүлгээр намайг буруутгаад байгаа нь идэвхтэй үйлдэл биш юм. Яг баримттай өөр баримт байхгүй байгаа юм. Бусдын үүрэх ёстой үүргийг огт хамааралгүйнамайг давхар үүр гээд байгааг би ойлгохгүй байна.

Прокурорууд энэхүү яллах дүгнэлтээ 6 удаа давтаж уншлаа. 6 удаа уншсан яллах дүгнэлт огт өөрчлөгдсөнгүй яг хэвээрээ байна. Уг нь нягталж өөрчлөөд оруулж ирэх ёстой байлаа.

Намайг 1996 оноос хойш Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс хойш гүтгэж ирсэн. Гэхдээ эдгээр гүтгэлгээс нотлогдсон зүйл нэг ч байдаггүй. Хуулийн босго давсан нь нэг ч байхгүй. Би хэвлэлд гаргасан гүтгэлгийн араас залруулж байгаагүй. Би ер залруулж байх ёстой байсан байна лээ. З.Энхболд даргын компани гэдэг фейсбүүкийн мэдээллээр намайг Прокурор буруутгаж байгаа нь маш харамсалтай, Монгол Улсын Эрх зүй ямар байгааг л харуулж байна. Маш тодорхой заалтыг дур зоргоороо тайлбарлаж хүн хэлмэгдүүлж байна.

Би монголыг тэжээж байгаа хоёр компанийг өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийг, ЭТТ-г хувьчлаагүй хувийн компанид өгөөгүй учраас бүлэглэлийн зуултанд орсон гэдгээ би мэдэж байна. Намайг буруутгахын тулд Б.Энх-Амгалан гэдэг хүнийг давхар буруутгаж байна. Би ирэх жил 60 нас хүрлээ. Надад нэр дэвших сонирхол огт байхгүй. Нэг хэдэн га газар өгчвөл би мал маллая гээд байгаа. Гэтэл газар өгөхгүй байдаг. З.Энхболд үхэр мал маллаж болохгүй гэсэн хууль гаргахгүй байлгүй дээ гэж бодож байна. Намайг өмнө нүүрс угаалаа гэх гүтгэлгээр бүх нүүрсний компаниудын үйл ажиллагааг АМНАТ-аар зогсоож, ажлын байрыг байхгүй болгосон. Зөвхөн түүхийгээр нь гарга гэсэн бодлого явагдаж эхэлсэн. Намайг буруутгаж байгаа нь 1937 оныг санагдуулж байна. Өөрөөр хэлбэл, гэрч Доржханд З.Энхболдыгнөлөөлсөн гэж үзлээ хэмээн ганц гэрчийн мэдүүлгээр аль хэдийн намайг буудчихсан байгаа. С.Баяр, Н.Алтанхуяг хоёр хонгил гээд ном бичээд байгаа. Намайг яг тэр хонгилоор оруулж байгаа юм. Одоо яваад байгаа энэ завхарлыг зогсоох газар нь шүүх. Анхан шатны шүүх зогсоохгүй бол Давж заалдах шатны шүүх зогсооно, Дээд шүүх зогсооно гэв. Шүүхэд итгэх иргэдийн итгэл суларч байгаа.

Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино.

Мөн 2016 онд Эрдэнэт үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд зарах гэж байсныг сонгуулийн үеэр зогсоож байсан. Манай УИХ-ын хурлын тухайн үедээ нам дотроо хүртэл адлагдаж авч үлдсэн Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Таван толгой хоёр Монгол Улсыг 50-100 жилээр тэжээнэ.Эдийн засгийн тэмцэлдээн яваад байдаг учраас Монголд зам барих нь зөв, Монголд үйлдвэр барих нь зөв, Монгол жолооч тээвэр хийх нь зөв гэдэг нь Монгол ялна гэдэг бодлого юм. Хятадуудаар тээвэрлэлтээ хийлгэнэ, түүхийгээр нь гаргана гэдэг нь Хуяа бодлого. Би бол Мояачууд нь ялаад Монгол мөнх оршино гэдэгт итгэж байгаа. Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд Шүүх танхимд хэлсэн үгэндээ онцлов. Ийнхүү 3 жил үргэлжилсэн Шүүхийн шийдвэр өчигдөр гарч УИХ-ын дарга асан, Таван толгойг ард түмэнд үлдээсэн З.Энхболдыг цагаатгалаа.

Хурлын үеэр маш ноцтой зүйлийг Шүүгч Шинэхүү Прокурор Энх-Эрдэнээс асуулаа. Шүүгч Шинэхүү, “Шүүгдэгч З.Энхболдыг нөлөөлсөн гэдэг мэдүүлгүүдээс гадна өөр ямар баримтаар хэрэгт холбоотой гэж тогтоож байгаа вэ” хэмээн Прокурор Энх-Эрдэнээс асуухад “Хэрэгт өгөгдсөн гэрч Доржханд, Батболд нарын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй” хэмээн хариуллаа.

Үүнээс дүгнэхэд, 1-рт дан ганц гэрчийн мэдүүлгээр хэн нэгнийг ялладаггүй хуультай. 1937 онд нэг нь нөгөөгөө Японы тагнуул гэж гүтгэн 30000 мянган хүнээ буудсаны дараа гэрчийн мэдүүлгээр хэн нэгнийг яллахаа больсон байдаг. 2-рт гэрч Доржханд, Батболд нар Шүүх хурал дээр өмнөх мэдүүлгээсээ буцсан юм.
эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

BryanCar [45.8.17.131] 2025-02-13 15:46:25

Immerse yourself in the world of cutting-edge technology with the global version of the POCO M6 Pro, which combines advanced features, stylish design, and an affordable price. This smartphone is designed for those who value speed, quality, and reliability. Why is the POCO M6 Pro your ideal choice? - Powerful Processor: The octa-core Helio G99-Ultra delivers lightning-fast performance. Gaming, streaming, multitasking—everything runs smoothly and without lag. - Stunning Display: The 6.67-inch AMOLED screen with FHD+ resolution (2400x1080) and a 120Hz refresh rate offers incredibly sharp and vibrant visuals. With a touch sampling rate of 2160 Hz, every touch is ultra-responsive. - More Memory, More Possibilities: Choose between the 8/256 GB or 12/512 GB configurations to store all your files, photos, videos, and apps without compromise. - Professional Camera: The 64 MP main camera with optical image stabilization (OIS), along with additional 8 MP and 2 MP modules, allows you to capture stunning photos in any conditions. The 16 MP front camera is perfect for selfies and video calls. - Long Battery Life, Fast Charging: The 5000 mAh battery ensures all-day usage, while the powerful 67W turbo charging brings your device back to life in just a few minutes. - Global Version: Support for multiple languages, Google Play, and all necessary network standards (4G/3G/2G) makes this smartphone universal for use anywhere in the world. - Convenience and Security: The built-in fingerprint sensor and AI-powered face unlock provide quick and reliable access to your device. - Additional Features: NFC, IR blaster, dual speakers, and IP54 splash resistance—everything you need for a comfortable experience. The POCO M6 Pro is not just a smartphone; it’s your reliable companion in the world of technology. Hurry and grab it at a special price of just 15,000 rubles! Treat yourself to a device that impresses with its power, style, and functionality. Take a step into the future today—purchase it on <a href=https://ify.ac/1Y26>AliExpress</a>!

Зочин [103.57.95.141] 2025-02-10 22:48:44

юуу гэнэ вэ, юмнаас унасан юм уу, шал өөр юм ярьж байх чинь

Зочид [103.57.92.204] 2025-02-10 03:06:23

Улс төрөөс З.Энхболдыг шахан гаргаж байгаа нь маш их харамсалтай юм. Одоо ард түмэн З.Энхболдыг сая л мэдэж байгаа учир ард түмэн өөрийг тань дэмжиж талархал хүргэж байна. Т.Доржханд гэдаг нөхөр буруу зүйл хийсэн тул дандаа буруудаж явж байгаа баримтгүй худал зүйл ярьдаг овсгоотой худалч товариш юм. ЯЛСАНД БАЯР ХҮРГЭЖ БАЙНА.

Зочин [103.57.94.119] 2025-02-10 11:23:53

Халх Мояа [66.181.161.11] 2025-02-09 08:15:53

Монголчууд эртнээс муу хүнийг "хүн чанаргүй" хүн гэдэг. Өнөөгийн бодит дүр бол яг л энэ Доржханд. Хүн гүтгэж маш олон муу үйлдэл хийсэн боловч өнөөгийн төрийн шадар сайд. Ийм хүмүүсээ төрийн тэргүүндээ залаад эх орноо элгэн түмнээ гэсэн хүмүүсээ хэдэн ч жил хамаагүй ялтан мэтээр мөрдөөд байх нь хэнд ашигтай вэ. Ухаан муутай төрд ургашгүй түшмэл олддог оо гэдэг.

Зочин [202.179.26.78] 2025-02-08 10:44:26

ГЭРЧ Ч ГЭЖ ДЭЭ.. МАТААЧ .... ГЭДЭГ ЮМ АА...

Зочин [66.181.179.189] 2025-02-07 12:59:20

З.Энхболд бол Монголын төрд хэрэгтэй, тулхтай, жинхэнэ эх оронч улс төрч хүн дээ. Улс төрд орохгүй гэх нь арай л гарлагатай юм даа. Үнэндээ Монголын улс төр дотор төрийн зүтгэлтэн байхад тэрэн шиг сайн тохирох хүн ховор доо. Туршлагатай бол туршлагатай, зангарагтай бол зангарагтай, мэдлэг чадвартай бол мэдлэг чадвартай, хамгийн гол нь улс орныхоо эрх ашигийн асуудал дээр жинхэнээсээ хатуу зогсож чаддаг хүн. Ирэх жил 60 хүрнэ гэж. Тэгвэл дэлхийн хамгийн том агуу гүрнүүдийн удирдагчид бүгд 70 гарсан хүмүүс байгаа. Трамп, Путин, Ши Жин Пин, Нариндра Моди бүгд 70 гарсан нөхдүүд. Төрийг тулхтай хүн удирдах ёстой. Доржханд гэж Халтар царайтэй нөхрийг сангийн яаманд, гадаадын санхүүгийн байгууллагуудад ажилласан туршлагатай гээд яриад байхад нь хэрэгтэй хүн байх нь үү гэсэн чинь их л бүтэлгүй, болчимгүй новшийн амьтан юмаа даа. З. Энхболдыг бас гүтгэж оролдсон гэхээр.

Зочин [124.158.122.51] 2025-02-07 11:10:20

"Шударга"-таа өмч хувьчлалын үеэр оросуудын байруудыг бүгдийг нь авч хөлжсөн гэдэг биздээ?

Зочин [122.201.27.79] 2025-02-07 09:28:20

Тэр үед ярьж байсныг санаж байна,шудрага хүн шүү

Зочин [66.181.187.120] 2025-02-06 23:10:37

Дахин улс төр орох хэрэгтэй шүү ард түмэн дэмжинэ

ЗОЧИН [66.181.182.114] 2025-02-06 20:52:34

ЗИ НӨХӨР ЧИНЬ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА БАЙХДАА НИЛЭЭДГҮЙ ЮМ ЗАЛЬГАСАН.ХАХАХГҮЙ. ГУЛЬГАХГҮЙ БАЙХ ЧИНЬ ҮХЭХДЭЭ ХООЛОЙН ДЭЭР НЬ ТЭЭГЛЭЖ НИЛЭЭН ЗОВОЖ ҮХЭХНЭЭ ДЭЭ..

Зочин [103.71.101.93] 2025-02-07 02:36:17

Зассс үхлээ юу?

Зочин [122.201.31.185] 2025-02-06 16:02:33

Тэр үед хурлын дарга байхдаа өгөхгүй гээд авч үлдсэний нь тв ээр нүдээрээ харж.чихээрээ сонссон. Ийм хүмүүс төрд ховор болсон..одоогийн дарга нар улс орноо сайхан болгох хүсэлтэй байсан ч хөршүүд болон 3 дах хөрш гээд аль нэгэн оронтой тэгш харьцаж л баймаар.хэт их хэлбийх сайн харьцаа биш болов уу гэж боддог

Зочин [188.162.254.86] 2025-02-06 15:46:45

Монголын шуух шудрага шийдвэр гаргасан байна ! Маш их баярлалаа.

Зочин [202.126.90.78] 2025-02-06 14:01:46

uneneer yaval urgelj hezee negen tsagt yaldag um ingej uneneer yavsan huniig dandaa byrrtgah gesen yavda. xezeech unadag um

DR. ADITY [197.211.63.32] 2025-02-06 13:08:52

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

оюу [66.181.176.48] 2025-02-06 13:03:58

баяр хүргэе.үнэн гэж үүнийг л хэлнэ дээ.Энхболд дарга бол шударга үнэний төлөө гэсэн эх оронч хүн юмаа.

үнэн [86.85.55.114] 2025-02-06 19:33:38

тийм шүү

Зочин [59.153.112.141] 2025-02-06 12:41:33

Олоон жилийн өмнөөс MSC ямар үйдэл хийгээд тухай их хэлсэн бичсэн дээ. Оджаргал бол их зальтай гарсан Очирбат Багабаньд Сү.Батболд,С Баяр,Элбэгдорж нарыг их наырсан их ч мөнгө өгсөн. Ёстой Хятад санаатай өөрөө юу ч байхгүй гадаадын компаниудыг оруулж Монголын баялаг их мөнгөтэй тендир бүхнийг авч мөнгө саасан ёрийн луйварчин хулгайч амь-тан шүү дээ...

тийн [86.85.55.114] 2025-02-06 19:33:20

Тийм шүү. Одоо болно. Оджаргалыг хөөж гарга улс төрөөс

zochin [139.5.219.100] 2025-02-06 12:24:17

yu unen ene unen shuu

о [66.181.187.165] 2025-02-06 11:45:02

гишүүн Доржханд мөн юмуу.

Зочин [103.212.117.214] 2025-02-06 12:06:59

Мөн биз

cccs [202.21.117.34] 2025-02-06 10:55:31

МӨРДӨГЧ, ПРОКРОРУДЫГ ХҮН ГҮТГЭСЭНИЙ ТӨЛӨӨ ЯЛЛАДАГ БОЛЬЯ

Ц.Мөнхцэцэг [103.168.34.152] 2025-02-06 11:29:29

З.Энхболд хэзээ ч авилгал авч нэр хүндээ гутаах хүн биш! УИХ дээрх төрөл бүрийн Монгол эх орондоо эзэн байхыг хүсдэггүй, хувийн эрх ашгиыг урьтал болгодог өндөр дээд тушаалтан, бүлэглэийн эсрэг зогссон нь маш зөв өө! Ард түмэн З.Энхболдод итгэдэг, итгэж байгаа, итгэх ч болно. Шүүх дээр Монгол ялжээ. Баярлалаа.

Зочин [59.153.114.106] 2025-02-06 11:09:13

МАШ ЗӨВ

Irgen [202.9.40.211] 2025-02-06 10:55:17

Unen shde.Muu nertei ch AN d dan under bolovsrol meflegtei.ediin zasag.matimatik.pizikch ihenh tooni uhaani humuus bsan.daanch deer n deeremchin Ebee.Saihanbileg 2 samarsan.MANiig harda.Tseehen bolovsroltoi huntei.golduu tsereg.tsagdaa.hulhi huviin surguuli tugssen terbumtanguud bn.Harvordiin 2 jiliin sertipikdtai.angi helgui.too ch medehgui ES tai.Nymbaatariig hardaa.idej bayjihiin tuld mangar zorigtoi.heniig uo ch gutgene.echigder yrisanaa enee martana.Aimshigiin turtei MGL bolj duuslaa.

Зочин [103.212.117.214] 2025-02-06 12:12:50

Энхболдыг гүйцэх толгой одоо энэ хэд дотроос хуруу дарсан ч байхгүй . Өөрөө маш нухацтай ханддаг , мэдлэг чадвартай хүн шүү. Гуйвуулагчид үнэнд ялагдлаа. Хууль хүчнийхэн гэж өөрсдийгөө дөвийлгөдөг чадваргүй прокурор, шүүхийхэн хүнийг хэлмэгдүүлэхээ болих хэрэгтэй . Шалгавар шаардлагыг өндөр тавих хэрэгтэй . Мэдлэг чадьаргүй хүмүүс хүнийг хэлмэгдүүлж байна.

Зочин [120.17.22.0] 2025-02-06 10:30:11

Ene porkuroriig ajlaas n zailuulaachee Enhbold aldsan hugatsaa umguulul huls ene teree negemjleh heregtei sdagaas

Зочин [31.94.18.181] 2025-02-12 02:59:14

Тийм

Зочин [66.181.180.63] 2025-02-06 11:54:12

Яллаж бгаан бэ миний ухаан хүрэхгүй бна уу

Зочин [202.9.41.89] 2025-02-06 10:17:23

Доржханд гишүүн нэг л энерги муутай хүн шигээ...

Зочин [103.10.21.113] 2025-02-09 14:24:48

hog hog oligtoi hun bish

Зочин [103.212.118.176] 2025-02-06 12:26:51

хүн муутай хүн

Jila [66.181.180.63] 2025-02-06 11:51:19

Hun tiim baiya gej bodii shuuh shuurch 2 yagaad gerchiin meduulgeer huniig Tallahassee bgaan be hen ni uhaangui teneg bn aa

Зочин [202.9.41.89] 2025-02-06 10:16:06

З.Энхболд шүүхэд ялалт байгуулсанд баяр хүргэе. Төрийн өмчийн хорооны дарга байхад их л шудрага хүн шиг байсан даа...

Зочин [103.212.118.176] 2025-02-06 12:27:18

баяр хүргэе

Зочин [141.94.204.216] 2025-02-06 10:07:35

Пиздаа доржханд,

D.Baxar [66.181.183.118] 2025-02-06 09:39:07

Moyachuudaa demjij bn.Huyachuud ni...Mongoloos Huuree awaad zailtsgaa.

Зочин [122.201.31.30] 2025-02-06 09:38:16

Шалихгүй хулгайчийн явуургүй пи ар.

Зочин [66.181.184.185] 2025-02-07 00:26:07

юеею

Зочин [202.126.91.173] 2025-02-06 09:35:11

З.ЭНХБОЛД ШУДРАГА ЯАХ АРГАГҮЙ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ ИХ ЮМЫГ ГАДНЙХНААС АВЧ ҮЛДСЭН ГАВЪЯАТАЙ ХҮНН

Nasan [202.9.47.90] 2025-02-06 09:22:14

З.Энхболд авч үлдсэн нь үнэн. Олон жилийн өмнө настай аав нь усанд осолдсон. Өмч хувьчлалын үед өс санасан нүгэлтнүүд алсан бх гэж боддог.

Зочин [60.34.125.198] 2025-02-06 09:16:26

ОНЫ ӨМНӨХӨН ЭЛБЭГДОРЖ ТАВАНТОЛГОЙ/5ТОЛГОЙ/-г ХЯТАДАД ӨГӨХ ГЭЖ БАЙСАН ГЭЖ ЗГ,ОЮУНЭРДЭНЭ,БАТТУЛГА НАР АМУНДАРЬ ГЭХ ШИНЭ ТЗ-ын МАШ НУУЦ 9 ГЭРЭЭНИЙ ЗОХИОГЧ,ТЗ-ын БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,БАЯСГАЛАН НАРЫН ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХАМ ХУЛГАЙЧААР 1.5 ЦАГИЙН КИНОГООР PR ХИЙЛГЭЖ БҮХ ТВ-ээр ЦАЦСАН НЬ 5ТОЛГОЙГ ӨӨРСНӨӨ ХЯТАДАД БҮХЛЭЭР НЬ ӨГӨХ ЗАЛЬЖИН АРГАА БУЛЗААРУУЛЖ,АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ САНААГ ӨӨР ЗҮГТ ХАНДУУЛАХ АРГА БАЙЖЭЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО.ОДОО ХАРИН ЕС ОЮУНЭРДЭНЭ 5ТОЛГОЙГ БАРАГ БҮХЛЭЭР НЬ ХЯТАДАД ӨГӨХ ГЭРЭЭ МӨД ЗУРНА.5ТОЛГОЙН 1 "УХАА ХУДАГ"-г ХЯТАД ЭЗЭНТЭЙ"ЭНЕРЖИ РЕСУРС"-т Сү.БАТБОЛД ӨГЧИГСӨН.БАС 1"БОР ТЭЭГ"-г ЕС ОЮУКА ХЯТАД САНХҮҮЖИЛТТЭЙ,УИХ-ын ДАРГА АМАРБАЯСГАЛАН ЭЗЭНТЭЙ"АДМЕНЕРАЛ"-д ӨГЧИХСӨН.ОДОО БООМТЫН ТЗ-ын ГЭРЭЭГЭЭР 1тэрбум ТН НӨӨЦТЭЙ 2 ТОЛГОЙ:"БОР ТОЛГОЙ","ОНЧ ХАРААТ"-ыг 2025.02.13-15-нд ХЯТАДАД ӨГНӨ.ИЙНХҮҮ 5 ТОЛГОЙН 4 НЬ, 5ТОЛГОЙ БАРАГ БҮХЛЭЭРЭЭ ХЯТАДЫНХ БОЛНО.МОНГОЛЫГ 300 ЖИЛ ТЭЖЭЭХ,ДЭЛХИЙД 10-т ОРОХ ЭНЭ АГУУ ТОМ ОРД ХЯТАДЫНХ БОЛЧИХСНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МӨД МЭДРЭНЭ

Зочин [202.9.47.76] 2025-02-06 10:49:23

ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН БУУНЫ НОХОЙ МАН тэр чигээрээ МОНГОЛООС УРВАЖ, ХЯТАДАД ХАМАГ БАЙДГАА НАЙР ТАВЬЖ ӨГЧ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ . . . МАН -ыг БУЛШЛАХ ЦАГ ИРНЭ ГАЙГҮЙ . . .

Хуултч [66.181.178.150] 2025-02-06 09:12:52

Доржханд гэдэг чинь бууны нохой байна даа!Засгаас зайлуулж ховноос холдуулах ёстой юм байна! Харваас нэг энергигүй нөхөр дөа

Зочин [103.212.118.176] 2025-02-06 12:31:11

харваасбялдууч муухай хүн

Зочин [103.57.95.75] 2025-02-06 09:09:27

Hamgiin shudrga hun

Зочин [103.212.116.233] 2025-02-06 08:56:14

Ёстой хатуу хүн бх зарчимтай хүн харагддаг

Зочин [43.228.129.162] 2025-02-06 08:49:05

Зандаахүүгийн Энхболд мандтугай шүүхэд ялсанд баяр хүргэе. Энхболд дараа дараагийн ордуудыг хамгаалаарай ард түмэн дэмжинэ ээ Луйварчин Оджаргал мөхтүгэй.

Зочин [139.5.219.34] 2025-02-06 08:32:45

улс төрөөс З. Энхболд шиг хүмүүсийг шахан гаргаж байгаа нь эмгэнэл. -

Зочин [66.181.189.193] 2025-02-06 08:01:41

ийм шударга бодолтой хүмүүсийг олноор сонгож их хуралд суулгах хэрэгтэй байгаа юм даа


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.