Нийт нутгаар хүйтний эрч суларна

Д.Тулга / Эдийн засаг

2025 оны 2-р сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -19-24 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25-30 градус, өдөртөө -14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 градус, өдөртөө 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -6-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.