Монголбанк: Арилжааны банкуудаас ирүүлсэн захиалгын дагуу валют хэвийн олгож байна
![](/files/sh4ogwup9kd7s8vjvicz/3/Dollar.jpg)
Банкууд валютын хязгаарлалт хийж эхэлсэн гэх мэдээлэл гарч буй. Зарим иргэд “Ихэнхи банкууд өчигдөр 10,000 доллар гаргах боломжтой байсан бол өнөөдөр зарим нь бүр 1 доллар ч гаргаж чадахгүй гэнэ. Төвбанкнаас нэг мэдэгдэл гаргахгүй юм байх даа. Яг юу болоод байгаа талаар” гэх мэтчилэн бухимдаж буйгаа илэрхийлсэн.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, өчигдрийн байдлаар банкуудад ямар нэг байдлаар хязгаарлалт мөрдүүлээгүй байна.
Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Банкуудаас ирүүлсэн валютын худалдан авалтын захиалгыг хүссэн дүн хэмжээнд нь биелүүлээд явж байгаа тул дээрх шиг асуудал үүсээгүй” гэж мэдээлэв.
Төв банкнаас зарласан валютын ханш 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн хаалтын ханшаар ам.доллар 3,455.89 төгрөг байжээ. Том дүр зургаараа дан ганц дотоодын гэлтгүйгээр гадаад зах зээлээс, тэрдундаа АНУ-БНХАУ-ын хооронд үүссэн "худалдааны дайн", үнэ тарифын асуудал нь Монгол Улсын эдийн засагт зохих үр нөлөө үзүүлэх эрсдэл, дарамт бодитойгоор бий болгож байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.163] 2025-02-11 18:59:30
Ханш аа барьж чадахгүй олон жил Монгол хүний хөлс хөдөлмөр үнэгүйдэж ханшны эрсдэлд орж байхаар төгрөг өө халж евро, дол т шилжмээр юм.