Банк хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаар ашиглаж эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд олон улсын жишгийн дагуу IBAN дансны дугаарлалтын системд үе шаттайгаар шилжиж буй билээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд ХААН Банк IBAN дансны дугаарлалтыг өнөөдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ. Ингэснээр харилцагчид банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дансны дугаар ашиглан гүйлгээ хийх боломжтой болж байгаа бөгөөд 2025 оны 3-р сарын 24-нөөс банк хоорондын бүх гүйлгээ зайлшгүй IBAN дансны дугаараар хийгдэх юм. Харин ХААН Банкны данс хоорондын гүйлгээнд IBAN дансны дугаарыг ашиглах шаардлагагүй.

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчлолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

IBAN дансны дугаар ашиглах давуу талууд:

  • IBAN дугаарлалт нь хүлээн авагчийн улс орон, банк, дансны дугаар агуулсан тул гүйлгээний хурд нэмэгдэнэ.
  • Хүлээн авагчийн дансны дугаар алдаатай эсэхийг шалгаж, шилжүүлэг буцах, саатахаас урьдчилан сэргийлнэ.
  • IBAN дансны дугаараар гүйлгээ хийхэд давхардал үүсэхгүй, нэр болон данс зөрүүтэй гүйлгээ хийх тохиолдол гарахгүй.

Албан байгууллагууд мөн IBAN-д бүрэн шилжинэ

ХААН Банкны харилцагч аж ахуйн нэгж байгууллагууд 2025 оны 3-р сарын 16-ны өдрөөс IBAN дансны дугаарлалт руу бүрэн шилжинэ. Иймд харилцагч та бүхэн олон улсын жишиг, шаардлагын дагуу банк хоорондын гүйлгээ хийхдээ IBAN дугаар ашиглаж, шинэ системд хурдтай дасан зохицохыг зөвлөж байна.

IBAN дансны дугаар ашиглах зааварчилгаа

  • Дансны нэгдсэн санд бүртгүүлэх зааварчилгаа авах бол ЭНД,
  • IBAN дансны дугаараар гүйлгээ хийх зааварчилгаа авах бол ЭНД,
  • Дансны нэгдсэн сангаас лавлан гүйлгээ хийх зааварчилгаа авах бол ЭНД,
  • Өөрийн IBAN дансны дугаарыг харах зааварчилгаатай танилцах бол ЭНД дарна уу.

IBAN системийн нэвтрүүлэлт нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин Монгол Улсын банкны салбарыг олон улсын стандартад нийцүүлэн, илүү хүртээмжтэй, найдвартай, хурдан болгох томоохон алхам юм. ХААН Банк энэхүү өөрчлөлтийг харилцагчдадаа хамгийн хялбар, ойлгомжтойгоор хүргэхээр ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.