Б.Дөлгөөн: Нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлнэ
![](/files/jeslswcjuccamndxjo4z/3/476836405_1024883976335146_7399836309802215791_n.jpg)
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын "Өглөөний уулзалт"-ын зочноор оролцож, "Өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилт" сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Биржээр нийтдээ 42 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалсан (2025.02.10) бөгөөд нийт дүн нь 16,85 их наяд төгрөг болж, 922 удаагийн арилжаа хийгджээ.
Монголын хөрөнгийн биржийн удирдлага нүүрсний хоёр дахь зах зээлийн арилжааг эхлүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж байгааг онцлов.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөг байгаа бөгөөд "Монголын хөрөнгийн бирж" ХК төлбөр тооцооны шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Системийн шинэчлэл хийснээр үүсмэл үнэт цаас арилжих, шорт арилжаа хийх зэрэг боломж, нөхцөл бүрдэх юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл