“ХААН Банк” ХК 373.5 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон өгнө

Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “ХААН Банк” ХК (MSE:KHAN)-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 2-р сарын 13-ны өдөр хуралдаж, 2024 оны татварын дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. ХААН Банкны цэвэр ашиг 2024 онд 14.3 хувиар өсөж, нийт 638.5 тэрбум төгрөг, нийт хөрөнгийн хэмжээ 20.3 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 28.9 хувьд хүрсэн амжилттай ажилласан билээ.
Тиймээс 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас компанийн хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн нэгж хувьцаанд ногдох хэмжээг 195.35 (нэг зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгөөр тогтоож, 2024 оны цэвэр ашгийн 58.5 хувийг буюу 373,547,879,300 (гурван зуун далан гурван тэрбум таван зуун дөчин долоон сая найман зуун далан есөн мянга гурван зуу) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ. 2025 оны 2-р сарын 13-ны өдрийн хаалтын ханш болох 1,213 төгрөгөөр тооцвол нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж 16.1 хувь байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон бөгөөд хурлын тов гармагц бид эргээд мэдээлэх болно.
Холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр олгох болно.
Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу.
Нийт дүн |
373,547,879,300 төгрөг |
Нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ |
195.35 төгрөг |
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр |
2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр |
Ногдол ашиг төлөлтийн өдөр |
Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор |
Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамт байж, санхүүгийн шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх эрхэм зорилготой ажилладаг биднийг үргэлж дэмжиж ирсэн нийт хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, үнэнч харилцагчдадаа талархлаа илэрхийлье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл
Oyundalai [202.179.3.209] 2025-02-19 09:51:36
Huwitsaa
Энхболор [43.242.243.113] 2025-02-18 21:53:51
Хувьцаанд ямар хүмүүс хамрагддаг юм болоо хувьцаатай болоё гэвэл хаана хандах вэ
Жав [66.181.161.235] 2025-02-17 22:19:38
Маш сайн
Tsend Ayur [108.18.23.201] 2025-02-17 00:17:06
Ene khaan bank khuvitsaagaa zaraad duuschikhsaan ta nar zakh zeelees avch bolno,bas deer ni ene khamtarsan company bolson yum bol olson ashigaa 70% khurgej uguuchee banknii jiliin khvvnees ylgaagvi nus ugukh yum ta nart 30% uldekhed khangalttai bizdee
Зочин [66.181.190.55] 2025-02-16 23:57:29
Хувьцаа яаж авах вэ
Зочин [202.126.90.144] 2025-02-16 17:04:18
Huwtsaa yaj awaj we
Боогий [66.181.161.156] 2025-02-16 16:30:59
Хувьцаөг яөж авах
Цэдэв Амгалан [66.181.186.39] 2025-02-16 23:13:55
Хувьцааг өөрийн дансанд мөнгөн хэлбэрээр
Зочин [202.126.89.50] 2025-02-16 15:36:23
Нийгмийн бүхий л хүрээг хамарсан бүтээгдэхүүн үйлчилгээгээр ард түмэндээ үйлчилж байдаг ХААНБ-ны удирдлагын баг хамт олонд ажлын улам их амжилтыг хүсье. Өнөөдрийн тухайн банкны амжилттай ажиллаж байгаа нь удирдлагын багын зөв менежмент, ХО-даас шууд хамааралтайч тухайн банкинд ажиллаж буй ажилчид, хамт олны хичээл зүтгэл, шудрага, шуурхай үйлчилгээнээс зайлшгүй хамааралтай. Иймээс тухайн банк нь тогтвортой, итгэлтэй, шудрага, ёс зүйтэй харилцагчдын итгэл, хүндэтгэлийг хүлээж банкны стандарт шаардлага, ёс зүйд нийцсэн 30 ба түүнээс дээш жил ажилласан ажиллагсаддаа тэтгэвэрт гарахад нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгч буй нь үнэхээр ойлгомжгүй үйлдэл б.а. Банк бол ашгийн байгууллага гэтэл төрд ажилласан
Зочин [60.34.125.198] 2025-02-16 13:04:07
Ашиг гэж хадгаламж эзэмшигчид, зээлдэгч нараас татсан хүүний мөнгө гэсэн үг үү. Дэлхийн хамгийн том банкнаас илүү ашигтай ажилладаг банк гэл үү. Ийм ашиг олох нь аргагүй шүү дээ.
Зочин [59.153.115.143] 2025-02-16 21:16:56
Хувьцаа гээд байхад
Мөнгөншагй [202.179.3.135] 2025-02-16 12:51:04
Яаж авах юм болоо
Зочин [66.181.184.146] 2025-02-16 11:30:24
Яаж хувьцаа эзэмшигч болох вэ?
Зочин [122.201.31.132] 2025-02-16 12:25:55
Яаж хувьцаа эзэмшиж авах вэ
Батбаатар [202.126.89.53] 2025-02-16 11:39:03
Маш сайн
Zochin [202.55.188.98] 2025-02-16 10:37:19
Hezee ogoh we huwitsaagaa
ОЮУНУ [66.181.182.129] 2025-02-16 08:07:46
яаж хувьцаа эзэмшигч болдог вэ
Энхжаргал [202.126.89.60] 2025-02-16 11:14:32
Яаж хувьцаа эзэмшигч болох вэ
зочин [202.126.89.78] 2025-02-16 00:20:42
л
Батбаяр [122.201.31.180] 2025-02-15 23:46:37
Хувча яаж авх бэ
Зочин [202.126.88.113] 2025-02-16 01:06:15
Martbayr
Бадарч гантөмөр [202.9.46.66] 2025-02-15 19:57:23
Ээ ашгүйдээ тэтгэврийн зээлтэй ахмадуудад их хүнд байнаа
Зочин [202.126.91.254] 2025-02-15 19:32:04
XOXO
Биндэръяа [66.181.182.65] 2025-02-15 15:34:41
Huwitsaa yaaj awah we
Хи [202.126.89.93] 2025-02-15 15:15:17
Энэ бол жинхэнэ луйвар шүү
Гантулга [202.21.103.250] 2025-02-15 13:01:40
Yaj huwitsaa awhuu
Зочин [57.129.50.101] 2025-02-15 11:57:34
Hden togrog we
Зочин [66.181.179.237] 2025-02-16 21:25:52
500k
Баттулга [122.201.31.24] 2025-02-15 00:01:15
Авяа
Авир Гантөгс [122.201.31.119] 2025-02-14 23:30:02
Ханамжтай байна
1 [122.201.31.199] 2025-02-14 14:39:27
huwtsaa yaj awah we
Зочин [207.180.251.2] 2025-02-15 10:28:32
Huuhdin hubsag yaj abah ve
Hishig ochir Naranjargal [66.181.160.94] 2025-02-14 22:46:00
ymar bichig barimt bvrdvvleh we
Зочин [122.201.31.121] 2025-02-14 00:02:23
Хувьцаа яаж авах вэ
Зочин [202.126.88.175] 2025-02-15 17:02:26
Хувьцаа яаж авах вэ