АНУ, ОХУ-ын албаны хүмүүс Саудын Арабад Украины дайны асуудлаар уулзана

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын нэгэн хууль тогтоогч бямба гарагт “АНУ, Оросын албаны хүмүүс ойрын өдрүүдэд Саудын Арабад уулзаж, Украинд гурван жил шахам үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлнэ” гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн баасан гарагт Германд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй уулзаад, "Саудын Арабад болох хэлэлцээнд Украиныг уриагүй. Киев стратегийн түншүүдтэйгээ зөвлөлдөхөөс өмнө Оростой харилцахгүй” гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын төлөөлөгч Майкл Маккаул “Ройтерс” агентлагт мэдээлэхдээ “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Цагаан ордны Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн төлөөлөгч Стив Виткофф нар Саудын Арабыг зорино” гэжээ. Гэвч Оросоос ямар төлөөлөгчид ирж яриа хэлэлцээ хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Маккаул “Яриа хэлэлцээний зорилго нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулж, "эцэст нь энх тайвныг тогтоож, энэ мөргөлдөөнийг эцэс болгох юм” гэж мэдэгджээ.

Саудын Арабад АНУ, Оросын албаны хүмүүс хэлэлцээ хийхээр төлөвлөж буйг өөр нэг эх сурвалж баталсан байна. АНУ-ын Төрийн департамент энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд даруй хариу өгөөгүй ажээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа орсон Трамп Украины дайныг нэн даруй зогсоохоо удаа дараа амалсан. Тэрбээр лхагва гарагт Путин, Зеленский нартай утсаар ярьсан нь "Вашингтон Европын холбоотнуудыг энхийн үйл явцад оролцуулахгүй нь" хэмээн түгшихэд хүргэжээ.

Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [66.181.185.46] 2025-02-18 16:39:51

Трамп гуай ерөнхийлөгч болоод 24 цагийн дотор орос Украйны дайныг зогсоож чадна гээд байсан уу? Трамп гуай ерөнхийлөгч болоод 24 цаг өнгөрөөгүй билүү? юу билээ? Амлалт бол амлалт биз дээ? эсвэл юу вэ?

зочин [202.9.40.188] 2025-02-17 11:59:05

Путины бөгсийг долоодог Трамп

Зочин [103.212.118.176] 2025-02-17 10:44:33

Орос ч арггагүй аугаа юм даа

зочин [66.181.189.171] 2025-02-16 21:42:17

Украйны асуудлыг Украйныг оролцуулахгүйгээр шийдэж болох уу? Энэ юу вэ? ямар жишиг тогтоож байгаа хэрэг вэ? Трамп гуай, Путин гуай 2 утсаар Украйны асуудлыг ярьжээ гэх мэдээг ямар олныг, олон нийтийн сүлжээнд удаа дараа, яаралтай шуурхай байршуулахын учир вэ? даалгавар уу? юу вэ? ямар учиртай вэ? Украйны асуудлыг Украйнчууд өөрсдөө шийдэх эрхтэй, учиртай биз дээ?

Украйнуудыг оролцуулвал дампуу зүйл болно. [66.181.160.20] 2025-02-17 10:52:03

Украйнуудаар асуудлыг шийдвэрлүүлье гэвэл асуудал ОГТ шийдвэрлэгдэхгүй, дайн буюу дайнцар 50-60 жил үргэлжилнэ. Яг Палестин, Израйль шиг юм болно. Иймд түүнийг нь хөндлөнгийн том хүч шийдвэрлэвэл энх тайван 3-4 жилдээ тогтоно. Илүү найдвартай.

Зочин [202.126.90.139] 2025-02-16 18:22:40

Дайн дуусч энх амгалан эргэн ирэх цаг дөхөж бна. Трамп сайн бна

Зочин [66.181.188.56] 2025-02-16 17:17:19

Зодинсий яагаад ч нэмэргүй. Нөгөа 2 нь ханцуй. Дотороо хуруугаа барилцаад багдан тас. Золбинсийд ннг дунд хуруу харуулна.

Эртхэн хэлэлцэж эхлэж богино хугацаанд дуусгах чухал. [103.57.92.240] 2025-02-16 17:08:14

АНУ, Орос хоёр шууд уулзах нь асуудлыг ШУУРХАЙ, бодитоор шийдэх боломж олгоно. Тэгэхгүй бол энэ асуудал нь Палестин, Израйлийн тэмцэл шиг 50-60 жил үргэлжилнэ шүү. Ядахдаа Трампын үед ойрын 4 жилийн дотор маргааныг шийдэж дуусах хэрэгтэй.

Har tamhichin zelenskii kaput [103.168.34.106] 2025-02-16 14:29:56

Oros ah nar maani ylsan.ura ura ura.delhiin Haaduudiin Haan Aguu Putin mandtugai !!

Зочин [202.9.40.104] 2025-02-16 12:52:57

Хошного Трамп очих уу

Зочин [86.85.55.114] 2025-02-16 17:27:44

Чамаас арай дээр хошного байхаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.