Дараах шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон бол 5000 төгрөгийн хураамж төлөхгүй

Aдмин / Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэлтэй иргэдээс төлбөр авахгүй байх өөрчлөлт орууллаа. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс төлбөрөөс чөлөөлөгдөх иргэний хүсэлт, нотлох баримтыг www.ubtraffic.mn сайтаар хүлээн авч эхлэв.

Нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэн дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд зорчсон бол үүнийгээ нотолсон бичиг баримтыг бүрдүүлж төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнд,

  1. Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ дараах бичиг баримтаар нотолсон.
  • Иргэний хүсэлт
  • Үйлчилгээ авсан эмнэлгийн эмчлэгч эмчийн тамга, тэмдэг, гарын үсэг бүхий эмнэлгийн бичиг, бусад
  1. Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэл хотын нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон.
  • иргэний хүсэлт
  • нотлох бичиг баримт, тээврийн хэрэгслийн буяны ажлын бичиг, бусад
  1. Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон.
  • Иргэний хүсэлт
  • зам тээврийн осолд холбогдож тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
  • Тээврийн хэрэгсэлд гэмтэл учирч хөдөлгөөнд оролцоогүй бол гэмтэл учирсан нь үнэн болох тээврийн хэрэгслийн зураг, засварт үйлчилгээ хийлгэсэн бол үйлчилгээний төлбөрийн баримт, бусад
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоогүй маршрутыг Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран давхар шалгаж тогтооно.
  1. Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ дараах баримтаар нотолсон.
  • Иргэний хүсэлт
  • Онцгой байдлын үед ажиллах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр (журам, тогтоол, захирамж, тушаал, албан бичиг гэх мэт мэдээллийг хавсаргана.)


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2025-02-19 16:41:42

орон нутгийн АЗЗА нар ажилаа хийсэн үү? зам гулгах уу? хаагдах уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.