Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа



Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPayаппликэйшн ашиглан кредит картаараа төлбөр тооцоо хийгээд урамшуулалд хамрагдаарай. Өөрөөр хэлбэл, сонгогдсон байгууллагуудаас таны кредит картаар хийсэн500,000₮-ийн гүйлгээ тутамд 1 сугалаа олгоно.Урамшууллын хугацаанд үүссэн нийт сугалаанаас 1 азтаныг тодруулж, Iphone 16 Pro Max гар утсыг бэлэглэх юм.
Мөн хамгийн эхэнд кредит картаараа худалдан авалт хийсэн 200 харилцагчид хамтрагч байгууллагуудын 30,000₮-ийн купон, шинээр виртуал кредит карт идэвхжүүлсэн эхний 500 харилцагчид “CU” сүлжээ дэлгүүрийн 10,000₮-ийн купоныг тус тус бэлэглэх юм.
Та 2025.02.17 – 2025.02.28-ны хооронд SocialPayаппликэйшний Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр эсвэлloyalty.golomtbank.com вэбсайтаар бэлгийн купоноо авах бөгөөд идэвхэжсэн бэлгийн купон 2025.03.10-ныг дуустал хүчинтэй байна.
Урамшуулал үйлчлэх сүлжээ дэлгүүр:
• Оргил супермаркет
• Имарт худалдааны төв
• Сансар супермаркет
• Номин супермаркет
Та өөрт үүссэн сугалааг шалгахдаа дараах сувгуудыг ашиглаарай.
• SocialPay аппликэйшн - Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр
• Loyalty.golomtbank.com
• Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646
Та Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Сэтгэгдэл