“МИНИЙ МОНГОЛ 2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
![](/files/1zptzshdvgipdief8wyu/3/IMG_1753.jpeg)
Төрийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүйлчилгээг олон нийтэд таниулан, сурталчлах зорилгоор “Миний Монгол” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн Миний Монгол-2025 үзэсгэлэн худалдаа “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2 дугаар сарын 28 өдрийг дуустал өдөр бүр10:00-20:00 цагт МҮЭСТ Ордонд зохион байгуулагдах ажээ.
Тус үзэсгэлэнд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Төрийн банкны Инкубатор төвийн харилцагчид сар шинийн баярт зориулсан нэрийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байгаагаараа онцлог юм.
Харилцагч та бүхнийг “Миний Монгол 2025” үзэсгэлэнхудалдааг зорин ирж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Сэтгэгдэл
зочин [66.181.185.46] 2025-02-18 16:01:45
Энэ олон үзэсгэлэн худалдаанууд бүгд адилхан шахуу, нэг л янзын бараа бүтээгдэхүүн, нэг хэсэг наймаачдын барааг бүх газарт зарж байгаа биш үү? Сонголт байхгүй, чанар нь ойлгомжгүй, үнэ нь асар өндөр байна уу даа? Худалдаа үйлчилгээний соёл гэж огт байхгүй?