Ипотекийн зээл 2024 онд 9.4 их наяд төгрөгт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

. Төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Төгрөгийн хадгаламжийн хувьд:

  • 18.9 их наяд төгрөг нь иргэдийнх,
  • 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны нэгдүгээр сарын эцэст 37.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 9.7 их наяд төгрөгөөр илүү байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл нь

  • 60.7 хувь нь иргэд,
  • 36.6 хувь нь хувийн байгууллага,
  • 1.4 хувь нь төрийн байгууллага,
  • 1.3 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад гэжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 34.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 9.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 91.3 хувийг эзэлж байна. Төлөвлөгдсөн хугацаанд байгаа зээл, түүний хүүг хэвийн зээл гэж үздэг. Зээлийг хэвийн гэдэг ангиллаас гадна хоёр ангилна. Тэдгээрийг төрөл тус бүрээр нь авч үзвэл:

  • Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 89 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлжээ.
  • Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 114.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувь байгаа юм. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл буурч байгаа нь сайн үзүүлэлт аж.

Монголын Ипотекийн корпораци болон арилжааны банкуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 12 дугаар сарын эцэст 9.4 их наяд төгрөг болсон. Энэ нь 2023 оныхоос 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ төрлийн зээлийн үлдэгдлийн 97.9 (9.2 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.2 (117.0 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 (81.2 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 3431.77 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 24.4 төгрөгөөр суларсан байна. Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3552.12 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 164.7 төгрөгөөр чангарчээ. Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 33.63 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 4.5 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.

Улмаар төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 470.02 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 5.1 төгрөгөөр чангарсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.