Зочид буудлуудын орлого 2023 оныхоос 69.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Зочид буудлын салбарын орлого 2024 онд 614.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 69.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Тухайлбал:
- зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрынх 40.2 тэрбум төгрөг,
- 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 28.2 тэрбум төгрөг,
- 2 одтой буудлын орлого 1.1 тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.
Зочид буудлуудын орлого 2024 оны 12 дугаар сард 74.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 27.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Энэ салбарын 2024 оны нийт орлогын 57.8 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 38.7 хувийг зэрэглэлгүй зочид буудал болон байр сууц, 3.5 хувийг 2 одтой зочид буудлын орлого тус бүр оруулжээ.
Сэтгэгдэл