Үйл ажиллагааны ашгаасаа ногдол ашиг хуваарилах компаниуд

Ногдол ашиг гэж юу вэ? Аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа тараахыг хэлнэ. Хэдийгээр тухайн компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон юм.
Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаанаас олох гол өгөөжүүдийн нэг боловч зарим хувьцаа эзэмшигч иргэн ногдол ашиг авдаг талаар огт мэдэхгүй байх нь бий.
Ногдол ашгийг тухайн компани татвар төлсний дараах цэвэр ашгаасаа хуваарилдаг. Тиймээс бэлэн мөнгө, эд хөрөнгө, үнэт цаас гэсэн үндсэн гурван хэлбэрээс сонгон тараадаг.
Ногдол ашиг хуваарилахад хөрөнгө оруулагч болон компани аль, аль нь эерэг ханддаг. Учир нь ногдол ашиг хуваарилдаггүй компанийг хувьцааны үнэд нөлөөлнө гэж үзээд хөрөнгө оруулагчид эсрэг талаас нь дүгнэх нь бий. Ногдол ашгийн холбогдлыг үнэлдэг хүмүүс тогтмол ногдол ашиг хуваарилдаг компани нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, зах зээлийн үнэлгээ, үнэлэмжийг нэмэгдүүлдэг сайн талтай.
Эрхэм уншигчиддаа 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах компаниудын мэдээллийг хүргэе.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулж ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох болно.
"ГОЛОМТ БАНК” ХК
"Голомт банк" ХК нь компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг компанийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3, 9 дүгээр зүйлийн 9.2.12 дахь хэсэг, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 00/01 тогтоолоор 2024 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 100 (нэг зуу) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сард батгаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ДАРХАН НЭХИЙ” ХК
"Дархан нэхий" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 8.8.3 дахь заалтуудыг үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 25/05 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд хуваарилах ногдол ашгийн хэмжээг нэгж хувьцаанд 0,226 төгрөг буюу нийт 250,000,000 (хоёр зуун тавин сая) төгрөг байхаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны эхний хагас жилд батгаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ТАВАНТОЛГОЙ” ХК
"Тавантолгой" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.5, 46.8 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тавантолгой" ХК-ийн дүрмийн 7.4.11, 12.1, 12.2.1 дэх заалтын тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6,960 (зургаан мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
"ТӨРИЙН БАНК” ХК
"Төрийн банк" ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт Банкны тухай хуулийн 35.3 дугаар хэсэг, Төрийн банк ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.13.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, "Төрийн банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 (жаран гурван төгрөг далан мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, эрх бүхий зохицуулагч байгууллагын зөвшөөрлийг хүлээн авсны үндсэн дээр ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ХААН БАНК” ХК
"Хаан банк" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5 дахь заалт, "Хаан банк" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.13.14 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №04 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 58.5 хувь буюу нийт 373,547,879,300 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 195.35 (нэг зуун ерэн таван төгрөг гучин таван мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашгийг ногдол ашиг хуваарилахтай холбоотой эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“МОНГОЛ ШУУДАН” ХК
"Монгол Шуудан" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь хэсэг, "Монгол Шуудан" ХК-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 25/02 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 73.2 хувь буюу нийт 99,586,363 (ерэн есөн сая таван зуун наян зургаан мянга гурван зуун жаран гурван) төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 1.00 (нэг) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК
"Гермес центр" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76.1.12-р заалт, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийг үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №02 болон №03 тоот тогтоолоор 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгийн 98.7 хувь буюу 754 сая төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 9.60 (есөн төгрөг жаран мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон байна. Ногдол ашгийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ЭМ ЖИЛ ЭЛ АКУА” ХК
Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1, 46.5 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь хэсэг, Эм жи эл акуа ХК-ийн дүрмийн 6.4 дэхь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Т/33 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн дүнгийн 70 хувь буюу 2,393,776,441.73 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 7.31 (долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийн ногдол ашгийг олгохоор тогтоосон байна. Ногдол ашгийг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХК
"Монложистикс Холдинг" ХК Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, мөн Монложистикс Холдинг ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.14.13 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.7, 11.8 дахь заалт болон Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №25/10 тоот тогтоолыг үндэслэн компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, халааслахаар шийдвэрлэжээ.
“МАТЕРИАЛИМПЕКС” ХК
Компанийн тухай хуулийн 46, 47, 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэг, компанийн дүрмийн 10 дугаар заалтуудыг үндэслэн “Материалимпекс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 08 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 150 (нэг зуун тавин) төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ. Ногдол ашгийг компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр компани дээрээс, бусад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“МАХ ИМПЕКС” ХК
“Мах Импекс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 (зуун) төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ. Ногдол ашгийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 49-р тогтоолын дагуу 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ГУТАЛ” ХК
“Гутал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 01 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нийт 3,890,274,700 төгрөг буюу нэгж хувьцаанд 2,470 (хоёр мянга дөрвөн зуун далан) төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 06-р сарын 05-ны өдрөөс эхлэн нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“АПУ” ХК
“АПУ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25/02 тоот тогтоолоор компанийн 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 65 (жаран таван) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 08-р сарын 19-ний өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ИНВЕСКОР ББСБ” ХК
“Инвескор ББСБ" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 25/08 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 4,544,656,860 (дөрвөн тэрбум таван зуун дөчин дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун жаран) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 60 (жаран) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 23-ны өдөр нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК
“Инновэйшн Инвестмент" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05/30 тоот тогтоолоор компанийн 2024 оны хоёрдугаар хагас жилийн эцсийн цэвэр ашгийн 77.8 хувийг буюу 3,697,783,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 20 (хорь) төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“СҮҮ” ХК
“Сүү” ХК-ийн 2024 оны цэвэр ашиг 16 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноосоо 12.6 хувиар өссөн байна.
Хүртээмжтэй, хямд үнийн бодлого баримталсанаар зах зээлд эзлэх хувь нэмэгдэж, борлуулалтын биет дүн 23 хувиар өссөн нь үүнд нөлөөлснийг компаниас онцолж байлаа.
Мөн оны сүүлийн хагасын цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 3.4 төгрөгөөр тооцон нийт 1.1 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Zochin [202.55.191.130] 2025-02-20 12:41:29
MBW гэж хөгийн газар шүү
Зочин [103.212.117.217] 2025-02-20 09:00:24
Говь ноогдол ашиг өгөхгүй юм болов уу
Зочин [202.9.41.57] 2025-02-19 22:40:49
Монголын цахилгаан холбоо компани бүх мэдээлэл, үүрэн холбооны сүлжээнээс ашиг авдаг гэж сонссон. Ноогдол ашиг гэж юу ч байхгүй.
уншигч [122.201.31.171] 2025-02-19 21:08:22
Түмэнүувуут Хас банк зэрэг байгуулгууд таг чимээгзй болж дампуурч байгаа юм байх даа. Энд нэр дурдагдаагүй байна.
Зочин [202.9.47.68] 2025-02-19 20:26:40
Говь ХК хувьцааны ногдол ашиг өгөхгүй 20 гаран жил боллоо. Баатарсайхан гэж нарийндаа хатсан гол нь цохисон торгууд юм аа. Хувьцааны ногдол ашиг байхгүй шүү!!! Бидны ногдол ашигаар KFC-гээ байгуулсан юм бол уу?
Говь хаа байна. [66.181.190.240] 2025-02-19 17:48:55
Говийн хувьцаа гэж байна уу. Баатарсайхан шуналын микроб ашиг өгөх нь үү. Ханаж цаддаггүй новш шүү . Өөртөө л компани нэмж байгуулахаас шунал нь хэтэрсэн
Зочин [202.179.26.238] 2025-02-20 12:13:15
Харин тийм.Ашгаа хаашаа хийдэг ац вэ
МОНГОЛ [202.9.47.13] 2025-02-19 13:56:12
Хуультай баймаар юмаа! 16 тэрбум цэвэр ашиг хийчээд 1 тэрбумыг нь хувцаанд тараана гэдэг чин 1 тэрбумаас нь дийлэнх нь өөрсдийнх нь хувьцаа байгаа ш дэ! Цэвэр ашигаа бүгдийн хувиарлмаар юмаа гайхалтай.