Үйл ажиллагааны ашгаасаа ногдол ашиг хуваарилах компаниуд - 2

Эрхэм уншигчиддаа 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах компаниудын мэдээллийг хүргэе.
"БАГАНУУР" ХК
"Багануур" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46,5 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1,12 дахь заалтыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Дугаар 03 тоот тогтоолоор 2024 оны санхүүгийн үйл ажиллагааны цэвэр ашгаас 30%-иар тооцож, нийт 495,414,383.20 (дөрвөн зуун ерэн таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга гурван зуун наян гурван төгрөг хорин мөнгө) төгрөгийг нэгж хувьцаанд 23.62 (хорин гурван төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг байхаар тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд орох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэх өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 25-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"МАНДАЛ ДААТГАЛ" ХК
"Мандал даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5, 46,10 дугаар зүйл, компанийн дүрмийн 8.14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 25/001 тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 8.10 (найман төгрөг арван мөнгө) төгрөг буюу нийт 5,056,842,960.00 (таван тэрбум тавин зургаан сая найман зуун дөчин хоёр мянга есөн зуун жар) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"СЭНДЛИ ББСБ" ХК
"Сэндли ББСБ" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалт, 76-р зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 9 дугаар зүйлийн 8.6.8 дахь заалт, ногдол ашгийн бодлогын 3-р зүйлийн 3.1 дэх заалтын тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас 20.01 хувь буюу 1,701,367,700.00 (нэг тэрбум долоон зуун нэг сая гурван зуун жаран долоон мянга долоон зуу) төгрөгийг, нэгж хувьцаанд 7.61 (долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 10-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"БИДИСЕК ҮЦК"
"БиДиСек" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь заалтыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №04/25 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,228,020,158.61 төгрөгийг, нэгж хувьцаанд 89.67 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК
"Монгол базальт" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46,4 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт болон компанийн дүрмийн 6 дугаар бүлгийн 6.2.6.12 дахь заалтыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №02 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг 136,648,693.08 төгрөгөөс нэгж хувьцаанд 2.42 төгрөгөөр тооцон нийт 136,529,140 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон компанийн нийт гаргасан хувьцааны 70%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг компаниас, олон нийтэд нээлттэй 30%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"УЛААНБААТАР ХИВС" ХК
"Улаанбаатар хивс" ХК нь Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Дугаар №05/2025 тоот тогтоолоор 2024 оны үйл ажиллагааны ашгаас нэгж хувьцаанд 2000 (хоёр мянга) төгрөг байхаар тооцож ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сард багтаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ" ХК
"Баянгол зочид буудал" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 02 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 330 (гурван зуун гуч) төгрөг байхаар тооцож ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын сарын 01-ний өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХК
"Эм жи эл акуа" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.5 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь хэсэг, "Эм жи эл акуа" ХК-ийн дүрмийн 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Т/33 тоот тогтоолоор 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн дүнгээс 70% буюу 2,393,776,441.73 төгрөгийг мөнгөн хэлбэрээр тооцож, нэгж хувьцаанд 7.31 (долоон төгрөг гучин нэгэн мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"ТАЛХ ЧИХЭР" ХХК
"Талх чихэр" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 01 тогтоолоор 2024 оны компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн дүгнэлт, хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээг 450 төгрөгөөр тогтоон хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 49 дүгээр тогтоолын дагуу 2025 оны 04 дугаар сарын 30-ны дотор бэлнээр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"ХАСБАНК" ХК
"ХасБанк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн R-2025-03 тоот тогтоолоор Банкны 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 27.00 (хорин долоо) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд жилийн эцсийн ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоож, тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, банкны дүрмийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан өдрөөс хойш 7 хоногийн дотор, хувьцаа эзэмшигч бичгээр хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан ногдол ашгийг хуваарилахаа мэдэгдлээ.
ХасБанк нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэгж хувьцаанд 18.00 (арван найм) төгрөг хуваарилсан. Ингэснээрээ 2024 оны бүтэн жилийн цэвэр ашгаас олгож буй ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 45.00 (дөчин тав) төгрөгт болсон байна.
"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК
"Тэнгэр даатгал" ХХК нь Компанийн тухай хуулийн 46.1, 46.5, 46.6 дугаар зүйл компнийн дүрмийн 7.4.12 дугаар зүйлийг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №BR25/003 тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашиг 7.1 тэрбум төгрөгөөс нэгж хувьцаанд 67.12 (жаран долоон төгрөг арван хоёр мөнгө) төгрөгөөр тооцон, нийт 4,027,200,000.0 (дөрвөн тэрбум хорин долоон сая хоёр зуун мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"БОГД БАНК” ХК
"Богд банк" ХК Компанийн тухай хуулийн 46, 47,76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.6, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 Богд банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14.10 дахь заалтыг үндэслэн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №25/17 дугаар тогтоолоор "Богд банк" ХК-ийн 2024 оны 2-р хагас жилийн урьдчилсан байдлаарх татварын дараах цэвэр ашиг 25,156,527,760.73 төгрөгийн 20 хувь болох 5,031,305,552.15 төгрөгийг нийт эргэлтэд байгаа хувьцаанд тооцон, нэгж хувьцаанд 4.00 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тогтоон, Монголбанкны зөвшөөрлийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
"МОНОС ХҮНС" ХК
"Монос хүнс" ХК нь Компанийн тухай хуулийн 46.1, 46.2, 46.5 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт "Монос хүнс" ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь заалт Санхүүгийн зохицуулах хорооны 28 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУЗ-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгаас 37%-иар буюу 1,635,401,712 (нэг тэрбум зургаан зуун гучин таван сая дөрвөн зуун нэг мянга долоон зуун арван хоёр) төгрөгийг мөнгөн хэлбэрээр тооцож, нэгж хувьцаанд 4 (дөрвөн) төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх бүртгэлийн өдрөөр тогтоон, олон нийт буюу 30%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 30-ны өдөрт багтаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Харин үлдэгдэл 70%-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан компани дээрээс шилжүүлэхээ мэдэгдлээ.
"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХК
"Газар шим үйлдвэр" ХК нь Компанийн тухай хуулийн 46.1 дэх заалт, компнийн дүрмийн 7.31.16 дахь заалтыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №002/001/20250215-002 тогтоолоор нэгж хувьцаанд 2.6 ( хоёр төгрөг жаран мөнгө) төгрөгөөр тооцон, нийт 3,115,094,338 (гурван тэрбум нэг зуун арван таван сая ерэн дөрвөн мянга гурван зуун гучин найм) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаа мэдэгдлээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 06 дугаар сарын сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"УЛААНБААТАР БҮК" ХК
"Улаанбаатар БҮК" ХК нь Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №2025/02 тогтоолоор нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийг 10,0 (арав) төгрөгөөр тооцон, нийт 1,315,475,000 (нэг тэрбум гурван зуун арван таван сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 30-ны дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"ХҮРД" ХК
"Хүрд" ХК нь Компанийн тухай хуулийн 46.1 дэх заалт, 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл, хэтийн төлөвийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 01 тогтоолоор нэгж хувьцаанд оногдох ашгийг 3550 (гурван мянга таван зуун тавь) төгрөгөөр тогтоосон байна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөрт багтаан "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"БАРИЛГА" ХК
"Барилга" ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дугаар №02 тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Саналын эрх бүхий нэгж хувьцаанд 100 (нэг зуу) төгрөгөөр тогтоож ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар төлөвлөсөн байна.
"БОДЬ ДААТГАЛ" ХК
"Бодь даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн, 46.5 дах хэсэг "Бодь даатгал" ХК-ийн дүрмийн 8-р зүйлийн 8.12.12 дахь заалт 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дугаар 25/05 тогтоолоор 2024 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас 1,141,377,290 (нэг тэрбум нэг зуун дөчин нэгэн сая гурван зуун далан долоон мянга хоёр зуун ер) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэгж хувьцаанд 5 (тав) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
“ТАНДЭМ ИНВЭСТ ББСБ” ХК
"Тандэм инвэст ББСБ" ХК нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.12.10 дахь заалт, Ногдол ашгийн журмын 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2024 оны үйл ажиллагааны цэвэр ашиг болох 3,705,620,626.44 төгрөгөөс компанийн хувьцаа эзэмшигчдэд 2,200,000,000 төгрөгийг, нэгж хувьцаанд ногдох хэмжээг 1,10 (нэг төгрөг арван мөнгө) төгрөгөөр тооцон хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр, ногдол ашиг төлөх сүүлийн өдрийг 2025 оны 04 сарын 30-ны өдрөөн тогтоон "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
"ТӨРИЙН БАНК” ХК
"Төрийн банк" ХК Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт Банкны тухай хуулийн 35.3 дугаар хэсэг, Төрийн банк ХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.13.7 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, "Төрийн банк" ХК-ийн Ногдол ашгийн бодлогыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 63.70 (жаран гурван төгрөг далан мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, эрх бүхий зохицуулагч байгууллагын зөвшөөрлийг хүлээн авсны үндсэн дээр ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулж хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“ТАВАНТОЛГОЙ” ХК
"Тавантолгой" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.5, 46.8 дахь хэсэг, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, "Тавантолгой" ХК-ийн дүрмийн 7.4.11, 12.1, 12.2.1 дэх заалтын тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоолоор 2024 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6,960 (зургаан мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Д.ТУЯА
Сэтгэгдэл
Сэтгүүлчээс асуух зүйл байна. [103.57.92.240] 2025-02-22 12:07:09
Энэ жагсаалтын 3,4,5 …. дахь хэсэг гэж байгаа юу? Эсхүл иггээд л дуусч байгаа юм уу?