USAID агентлагийн 2000 ажилтныг цомхотгоно

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ 2000 ажилтныг цомхотгож, ихэнх ажилтанд захиргааны чөлөө олгохоор болсон тухай Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа ням гарагт мэдэгджээ.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 23-ны ням гаргийн 23:59 цаг гэхэд USAID-ийн удирдлагууд болон гол чухал үүргийг гүйцэтгэж буй ажилтнуудаас бусад бүх хүнд захиргааны цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэснийг ажилтнуудад илгээсэн цахим шууданд дурдсан байна.
Америкийн технологийн салбарын тэрбумтан, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яамыг /DOGE/ удирдаж буй Илон Маскийн санал болгосны дагуу Д.Трампын засаг захиргаа USAID-ийн үйл ажиллагааг дотоодод болон олон улсын хэмжээнд зогсоож эхэлжээ. Энэхүү алхам нь дэлхий даяарх тусламжийн хөтөлбөрүүдийг тасалдуулахад хүргэсэн бөгөөд тус агентлагийн санхүүжилтээс хамаардаг ТББ-ууд, хэвлэлийнхэнд нөлөөлж байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг 1961 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди үүсгэн байгуулжээ. Хожим нь Конгресс USAID-ийг бие даасан агентлаг болгосон тул түүнийг татан буулгахын тулд Конгрессын шийдвэр шаардлагатай болсон байна.
Э.ХУЛАН
Сэтгэгдэл
Зочин [202.9.40.58] 2025-02-24 15:22:33
Хүзүүгүй Трамп