Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос мэдэгдэл гаргалаа

Aдмин / Эдийн засаг

Монголын эрдэс баялгийн холбоод мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төсөл хэрэгжүүлэгчдийн эсрэг бодит байдлыг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй гүтгэлэг, дайралтыг зохион байгуулалттайгаар тогтмол явуулсаар байна.

Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, оруулсан хөрөнгө оруулалтыг эрсдэлд оруулах, оролцогч талуудын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж тус салбарын үйл ажиллагааг доголдуулах, цаашлаад манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлт нөхцөл байдлыг нэгэнт бий болгож байна.

Түүнчлэн эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг доголдуулж буй эдгээр үйлдлүүд нь тус салбарт ажиллаж буй 75 мянган уурхайчдын нөр их хөдөлмөр бүтээлийг үнэгүйдүүлэх, тэдний ард буй мянга мянган гэр бүлийн эдийн засгийн байдлыг дордуулах юм.

Үүнээс гадна мөн бусад салбарт ажиллаж буй иргэдийн аж амьдралд ч хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлэх бодит нөхцөл байдлыг үүсгэж буй тул тус салбарт хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талаар ор үндэслэлгүй гүтгэлэг, худал тоо баримттай мэдээллийг нийгэмд тараах аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг шаардаж байна" гэжээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

May be an image of textБ.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [49.0.133.57] 2025-02-24 17:48:31

Хууль нь 34 хувь. 51 хувь гэдэг биздээ ?? холбоод гэчижээ... Хуулиа дагацгаассан нь зөв байхөө....

иргэн [66.181.183.48] 2025-02-24 16:49:09

75000 хүн олон гэр бүр хохирно гэх шиг эрүүл байна уу Шудрагаар тоо баримтаа хараач ард түмний баялагийг өөрсдөд нь хуулийн дагуу хувиарлая гэхээр бид хэд идэж байвал болно гэсэнтэй агаар нэг сонсогдож байна Ханаж цадна гэж байхгүй юм байна. Уул уурхай хаагдахгүй аваад явах аавын хүүхдүүд зөндөө харин шудрагаар хуулиа мөрдөе. Үнэмшилгүй зүйл бичихээс ичээч


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.