1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийн хоёр дахь хэсэг иргэдийн дансанд орж эхэлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2024 оны ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор банкны аппликейшнүүд ачааллаа дийлэхгүй гацаж эхэлсэн байна.
Иймд Хаанбанк болон Хасбанкнаас мэдэгдэл гаргажээ. Хаанбанкны зүгээс иргэдийг бусад суваг болох Digipay болон АТМ-аар үйлчлүүлэхийг мэдэгдсэн бол Хасбанк 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр маргаашийн дотор шилжүүлж дуусгана гэж мэдэгджээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэдэд 120 мянган төгрөг олгосон. 135 мянган төгрөгөөс ХХОАТ суутгаад 120 мянган төгрөг шилжүүлсэн юм. Үлдсэн ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнөөдөр олгож эхлэв. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авна. Харин ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болжээ.
Сэтгэгдэл