Нийслэлээс 28.6 мянган автомашин хөдөө орон нутгийг зорьжээ

Aдмин / Эдийн засаг

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00.00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигтийн хөндий, Баруун туруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байна. Өнгөрсөн 2024 оны шинийн нэгний өдөр 180.0-200.0 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч байсантай харьцуулахад харьцангуй бага тээврийн хэрэгсэл энэ цагаар орон нутаг руу зорчсон байна. Иргэд, жолооч та бүхэн хол, ойрын замд хурдаа тохируулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.