Даваа гүвээ хаагдаагүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар хотын хэмжээнд урьд шөнө цас орсон тул дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбай, мөн автозамуудад цэвэрлэгээ үйлчилгээ хийж буй юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өнөөдрийн/2025.03.04/ 11:00 цагийн байдлаар үйлчилгээний 8 байгууллага тусгай зориулалтын 32 машин техник ашиглан 299 хүний бүрэлдэхүүнтэйгээр халтиргаа гулгаа үүссэн автозамуудад 33 тонн давс, 54 тонн бодис, 20 тонн дайрга цацжээ.

Нийтийн эзэмшлийн 137.860 мкв явган замын цас мөсийг тусгай зориулалтын төхөөрөмжөөр цэвэрлэсэн байна.

Мөн алсын замуудын даваа гүвээ хаагдсан гомдол саналгүй авто замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Дүүргийн хэмжээнд 298 тонн давс, 312.7 тонн бодис, 102 тонн дайргын үлдэгдэлтэй байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллага тусгай зориулалтын 23 машин, техник хэрэгсэл, 12 ширхэг үлээгч төхөөрөмж, 175 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 05:00 цагаас эхлэн халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллажээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд автозамуудын зорчих хэсэгт давс, бодис цацаж, явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа юм.

Дүүргийн хэмжээнд нийт 81 тонн давс, 77 тонн бодис зарцуулж, 1029 тонн давс, 364 тонн бодисын нөөцтэй. Цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийж байна гэж мэдээллээ.

haltirgaa 1


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.