АНУ-аас Украинд үзүүлэх цэргийн тусламжийг зогсоов

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаны дараа Украинд үзүүлж буй бүх цэргийн тусламжийг түр зогсоосон гэж Цагаан ордны төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.

“Ерөнхийлөгч энх тайвныг тогтоохын төлөө анхаарал хандуулж байгаагаа тодорхой хэлсэн. Түншүүд ч мөн адил энэ зорилгод хүрэхийн төлөө тууштай ажиллах хэрэгтэй. Бидний зүгээс үзүүлж буй тусламж нь шийдэл олоход тус дөхөм болж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд тусламжийг түр зогсоон нягталж байна” гэж нэрээ нууцалсан төлөөлөгч хэлсэн байна.

В.Зеленскийн ажлын алба энэ талаар тодруулах Ройтерс агентлагийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Д.Трамп энэ оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсны дараа Украин, ОХУ-ын талаарх АНУ-ын бодлогыг өөрчилж, өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд В.Зеленскийтэй ширүүн маргалдсаны дараа дээрх алхмыг хийжээ.

Даваа гаргийн өглөө Д.Трамп газрын ховор элементүүдийг нийлүүлэх тухай гэрээ нь Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхэд амин чухал гэдгийг онцлоод, мягмар гарагт Конгрессын хамтарсан хуралдаанд үг хэлэх үеэрээ энэ талаар мэдэгдэл хийнэ хэмээн мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.