Монголбанк хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 1.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 52.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны хоёрдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 321,506.03 төгрөг байв.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Сэтгэгдэл