Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно

2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ.
09:00 цагт:
Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн Шангрила зочид буудлын BALLROOM танхимд болно.
10:00 цагт:
Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
11:00 цагт:
-Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.
-Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийнэ. /99790206, 80190070/
БУСАД
-Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
-"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ.
-Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Хилийн чанадад:
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотноо Чехийн Үндэсний музейн “Historical building” танхимд нээнэ.
Сэтгэгдэл