1850 километрийн цаана байгаа станцад гарсан гэмтлийг 5 секундэд илрүүлэн, яаралтай засварладаг боллоо
Газрын зураг дээр харвал аалзны тор шиг бүрхсэн олон станц байдаг бөгөөд эдгээр станцууд нь Монгол орны хүн амын 99 хувийг интернэт, сүлжээгээр хангаж байдаг гэдгийг та мэдэх үү?
Тэгвэл цаг агаар болон зарим зүйлсийн нөлөөгөөр аль нэг станцад гэмтэл гарахад таны төдийлөн анзаардаггүй ч тантай үргэлж хамт байдаг сүлжээ доголдох эрсдэл байсаар байдаг.
Энэ бүх станцын нэгийг ч алдалгүй үйл ажиллагааны найдвартай байдлыг хянах, илрүүлэх, засварлах ухаалаг AUTIN системийг харилцаа холбооны тэргүүлэгч Юнител Групп нэвтрүүлжээ.
Өөрөөр хэлбэл8 Монгол орны баруун хязгаарт, Улаанбаатар хотоос 1850 километрт байх байгалийн үзэсгэлэнт Алтай таван богдод байрлах станцад ямар нэг гэмтэл гарвал5-хан секундэд илрүүлэн, яаралтай засварлах боломжтой болсон гэсэн үг юм. Мэдээж энэ нь Монгол орны аль ч бүс нутагт, байршил болон тооноос үл хамааран, хэчнээн гэмтлийн дохио ирсэн байлаа ч нэг зэрэг илрүүлэн ажиллах боломжтой юм.
Тиймээс хэрэглэгч бидэнд ирж буй үйлчилгээ, сүлжээний найдвартай байдал бидний нүдэнд харагдахгүй ч шууд 60 хувиар өсөж байгаа гэсэн үг юм байна.
Одоогийн байдлаар энэхүү ухаалаг системийг 54 улсын 100 гаруй оператор үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Төв Азийн улсуудад анх удаа Монгол Улсад Юнител групп нэвтрүүлсэн ба дэлхийн харилцаа холбооны салбарынхан дижитал шилжилтийн стратеги, туршлагаа хуваалцдаг “Digital Transformation Innovation Contest 2024” арга хэмжээний үеэр “AUTIN-Outstanding Network Operations Award” шагнал хүртсэн байна.
Э.МӨНХ
Сэтгэгдэл
OG [66.181.176.65] 2025-03-11 10:51:45
Хөөх, ингэж ажиллаж бас болдог оо? Гайхалтай юм бэ?
Зочин [103.212.162.24] 2025-03-11 10:47:35
Датагаар иргэдийг шулахаа л боль! Бүх хүмүүс ondo дата хэрэглээрэй.
Зочин [202.70.46.20] 2025-03-11 10:11:36
Devshil garch bn shuu. gants neg sain yumiig sain yum boljee geed uram ogch chaddaggui l humuusdee bid. Suljeegui bol nusaa hatsartaa naachih geed hetsuu bn unenee l heley. Hodoo heereer otort garaad mal haigaad uzeerei ta nar. Suljeet baih bhguin ylgaag oilgodiimdaa
Зочин [66.181.182.87] 2025-03-11 08:42:13
Үнэн уйтгартай
MONGOL [202.9.47.1] 2025-03-11 08:42:01
Restart hiih baih da gatsval