НӨАТ-ын хоёрдугаар сарын сугалааны тохирлыг энэ сарын 19-нд явуулна

И-Баримт сугалааны хоёрдугаар сарын тохирлыг гуравдугаар сарын 19-ний лхагва гарагийн 13.00 цагт Боловсрол суваг телевиз болон И-Баримт вэб, гар утасны апп-аар орон даяар шууд дамжуулан хүргэнэ.
Иргэд, албан байгууллагууд 2025 оны хоёрдугаар сарын 01-28-нд худалдан авсан төлбөрийн баримтуудыг бүртгүүлснээр сугалаанд хамрагдана гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
зочин [66.181.183.234] 2025-03-12 23:31:08
Иргэд хэзээч хождоггүй, иргэдэд хэзээч таардаггүй хонжвортой сугалаа нэртэй энэ луйвраа зогсоох болоогүй юм байх даа?